UBLife Logo
Эрүүл мэнд

Шумуул ямар хүнд илүү татагддаг вэ?

Шумуул ямар хүнд илүү татагддаг вэ?

Бүх хүмүүс шумуулын зоог болдог уу гэвэл үгүй юм. Шумуул гээч амьтан нь нөхөн үржихүйн үйл явцаа дуусгахын тулд цус сорох шаардлага үүсдэг агаад ихэвчлэн үнэр дээр тулгуурлан сонголтоо хийдэг байна. Тийм ч учраас нэг дор байгаа хүмүүсийн зармыг нь хазаад зармыг нь огт хаздаггүй гэнэ. Тэгвэл чухам ямар хүмүүсийг онилж хаздаг таларх мэдээллийг хамтдаа сонирхъё.

1. Цусны бүлэг 

Сайн цустай хүнийг хаздаггүй, муу цустай хүнийг хаздаг гэх мэт хүмүүсийн дунд янз бүрийн цуурхал байдаг. Тэгвэл шинжлэх ухаан талаас шумуул нь хүмүүсийг муу цустай, сайн цустай гэж ялгалгүй харин цусны бүлгээр нь ялгаж хаздаг байна. Мөн цус сордог шумуул ихэвчлэн эм хүйсийнх байдаг ба эр шумуулын хувьд цэцгийн бал сорж шим тэжээл авдаг бол харин эм шумуулын өндөг боловсруулалтад цусан дахь уураг сайнаар нөлөөлдөг байна. Тийм учраас шумуулууд зарим цусны бүлгийг илүүд үздэг ба тэд 1-р бүлгийн цустай хүмүүст 2-р бүлгийн цустай хүмүүсээс 2- дахин илүү татагддаг гэнэ. Харин 3-р бүлгийн хүмүүс дунд нь ордог ажээ. Үүнээс гадна хүмүүсийн 85% нь биеэсээ цусны бүлгийг нь илэрхийлдэг шүүрэл ялгаруулдаг ба эдгээр хүмүүст шумуул илүү татагддаг байна.

2. Нүүрстөрөгчийн давхар исэл шумуулыг татдаг 

Шумуул нь нүүрстөрөгчийн давхар ислийг маш хол зайнаас мэдэрч чаддаг ба хүмүүсийг амьсгал аваад гаргах тоолонд цуглаж байдаг гэнэ. Ялангуяа насанд хүрсэн хүмүүс өөрөөсөө нүүрстөрөгч илүү их ялгаруулдаг тул шавж, шумуулд хазуулах эрсдэл илүү өндөр байдаг аж. Мөн шумуулууд нь биеэс ялгарч буй нүүрстөрөгчийг 5-15 метрийн зайнаас мэдэрч чаддаг байна.

3. Шумуулууд биеийн дулаан болон хөлсний үнэрт дуртай 

Эм хүйстэй шумуулууд биеэсээ халуун элч ялгаруулж буй биетэд татагддаг гэнэ. Иймд гадаа хэдий их хөдөлнө төдий чинээ шумуулыг өөртөө татна гэсэн үг юм. Мөн тэд хөлс үнэрлэх чадвартай бөгөөд хөлснөөс ялгардаг сүүн хүчил, аммиак болон бусад нэгдлүүдэд татагддаг байна.

4. Шумуул хөлийн шагай хэсэгт дуртай 

Шумуул хүний биеийн шагай хэсэгт хазах маш дуртай гэнэ. Учир нь шагай хэсгээс арьсанд шумуулын татагддаг  карбоксил хүчил ялгардаг. 

5.Бие давхар эмэгтэйчүүд шумуулыг соронз шиг л татдаг  

2000 онд Африкт хийсэн судалгаагаар шумуулууд жирэмсэн эмэгтэйг энгийн хүнээс хоёр дахин илүү хаздаг нь нотлогджээ. Судлаачид үүний учрыг нүүрстөрөгчийн ялгаруулалт болон биеийн дулаантай холбож тайлбарласан аж. Учир нь жирэмсэн эмэгтэйчүүд энгийн хүнээс 21%-иар илүү амьсгалдаг ба хэвлий хэсгээрээ дулаан байдаг байна.

 6. Шар айраг 

Шумуулыг шар айрагт дуртай гэж хэн мэдэх билээ? Судалгаанд оролцсон хүмүүсийг 0.35 литр шар айраг уусны дараа илүү олон шумуул хазжээ. Үүний учрыг хөлсөнд агуулагдах этонолын хэмжээ ихэссэнтэй холбоотой гэж эрдэмтэд үзсэн боловч яг ямар учир шалтгаантайг одоо хэр нь тайлж чадаагүй байна.

Эх Сурвалж: https://www.verywellhealth.com/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
20
5
0
1
2
4
3
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Munkhtsetseg Munkhtsetseg\18.136.101.14
Хэрэгтэй мэдээ байна
Munkhtsetseg Munkhtsetseg\18.142.182.209
Хэрэгтэй мэдээ байна
Munkhtsetseg Munkhtsetseg\18.142.182.209
Хэрэгтэй мэдээ байна
Munkhtsetseg Munkhtsetseg\18.141.213.236
shumuul uzen ydagch\18.143.162.194
ene shumuulnuud ysan laitai ym be ymar ch herggu tsus sorood teneg tsarailaad niseed yvhin aimar LAITAI ene delhiid ymar ch herggu zailaasai muu har nigger shumuulnuud ymargaatain be zuer usaar hoollochiheer uheh geed bgn bhda laaitai har niggruud bi ter hachin ymnuudiig zuer ustaasai gej husej bn shaal demii delhiid ymar ch herggu zuer hazdaggui amitan bolood torhod yu ni hetsuu bga bol zuer us uugaad amidraach LAITAIN BEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE YAGAAD IIM AMITAN BUTEESIIMBEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE