UBLife Logo
Амьдралд ойрхон зөвлөгөө

Сканнердсан файлд хэрхэн засвар хийх вэ?

Б.Саруул
Б.Саруул
Сканнердсан файлд хэрхэн засвар хийх вэ?

Заримдаа сканнердсан материалаа засварлах шаардлага гардаг шүү дээ. Тэгвэл заавал Adobe Acrobat ашиглахгүйгээр сканнердсан материалыг хялбархан засварлах аргыг хүргэж байна. Ингэхийн тулд таны компьютер Microsoft Word 2019, 2016, эсвэл Office 365-ийн аль нэгийг суулгасан байх шаардлагатайг анхаараарай.   

АЛХАМ 1: Та шаардлагатай материалаа сканнердаж, PDF формат руу хувиргачихсан гэж бодъё. 

АЛХАМ 2: Эхлээд Word програмаа нээгээд сканнердсан файлаа олж нээнэ. 

АЛХАМ 3: Уг файлыг Word хэлбэрт хувиргасны дараа нээхийг хүссэн бичиг гарч ирнэ. ОК товчийг дарна. 

АЛХАМ 4: Ингээд л сканнердсан файлаа хүссэнээрээ засварлах боломжтой боллоо.   

Зассан файлаа хэрхэн буцааж PDF болгох вэ? 

Бэлэн болсон файлаа хадгалсны дараа зүүн дээд буланд байрлах цэсийг дарж Save a Copy сонголтыг хийгээд дараа нь хадгалахыг хүссэн форматаа зааж өгнө. Энэ нь багахан хугацаа шаардана гэдгийг бүү мартаарай. 

Эх сурвалж: Lifewire 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
Бусдын үгэнд ХУУРТАХГҮЙ  байхад туслах 6 зөвлөмж

Бусдын үгэнд ХУУРТАХГҮЙ байхад туслах 6 зөвлөмж

1. Өөрийгөө таних Хамгийн түрүүнд өөрийгөө таних чухал юм шүү. Өөрийгөө таньж гэмээ нь бусдыг танина. Иймд гаднах ертөнцөөс илүүтэй дотоод ертөнц рүүгээ өнгийн өөрийн сул тал, итгэл үнэмшил, зан чанарыг мэдээрэй. Ингэснээр бусдын нөлөөнд автахгүй байхад тусална. 2. Анхаарал