UBLife Logo
Кино

Солонгосын “Itaewon Class” цувралыг заавал үзэх 7 шалтгаан

Ub.life
Ub.life
Солонгосын “Itaewon Class” цувралыг заавал үзэх 7 шалтгаан

Сүүлийн үед Өмнөд Солонгосын кино урлаг эрчимтэй хөгжиж байгаатай хэн ч маргахгүй байх. Нэг ангит кино болон цуврал киногоор ч тэд шилдэг нь байж чаддаг. Энэ удаад манай сайт та бүхэнд хүүхэд залуусын ихээр сонирхон үзэж буй "Netflix"-ийн “Itaewon Class” цувралыг заавал үзэх 7 шалтгааныг сонирхуулъя.

1. Өшөө авалт, өс хонзонгийн талаар түүх биш. 

Энэхүү цувралын дүрүүд өөрсдийн хамгийн үнэт зүйл болох нөхөрлөл, гэр бүл, мөрөөдлийнхөө төлөө тэмцэн, цэвэр ариун хөдөлмөрөөр хичээнгүйлэн ажиллан зорьсондоо хэрхэн хүрч болох талаар хүүрнэх бөгөөд танд илүү ихийг хийж, бүтээх урам зориг өгөх болно.

2. Итгэл найдварыг гайхалтайгаар өгүүлсэн

“Itaewon Class” цувралын дүр болгон амьдралд тохиолдож буй хүнд, хэцүү, бэрхшээлийг даван туулахад итгэл найдвар ямар их чухал вэ гэдгийг танд мэдрүүлнэ. Мөн гол дүрийн залуу болох Пак Сэ Ру И нь нийгмийн янз бүрийн шударга бус явдлын эсрэг өөрийн бүх зүйлээ зориулахад бэлэн, сайхан сэтгэлтэй, зоригтой байдал нь олон үзэгчдэд таалагдсан. Түүн шиг хүн бодит амьдралд олон байгаасай.

3. Нэгэн хэвийн байдлыг эвдсэн цуврал

Цувралын хэд, хэдэн дүрийг албан ёсны сонгон шалгаруулалтгүйгээр сонгосон. Мөн энэ дүрүүд нь солонгос цувралын дүрүүдийн нэгэн хэвийн байдлыг эвдэж чадсан. Жишээлбэл: Гол дүрийн Жу И Со бүсгүй сэтгэцийн өвчинтэйгээ олон жилийн турш тэмцэж байгаа бөгөөд өөрт нь хичнээн хэцүү байсан ч ээжийнхээ сэтгэлийг зовоохгүйн тулд хичээнгүйлэн амьдардаг. 

4. Сул дорой бус хүчирхэг эмэгтэй дүрүүд

Тус цувралын бүх эмэгтэй дүрүүд нь өөртөө итгэлтэй, ухаалаг бөгөөд тус тусын ажилдаа мэргэшсэн, амьдралдаа тохиолдох юунд ч бууж өгдөггүй хүчирхэг зан чанартай жинхэнэ шилдэг бүсгүйчүүдийн төлөөлөл. Тиймээс эмэгтэй үзэгчдэд тэрхүү байдлаараа үлгэр жишээ болох болно. 

5. Солонгосын алдарт жүжигчин Пак Со Жүн тус цувралын гол дүрд тоглосон

Пак Со Жун нь Өмнөд Солонгосын хамгийн алдартай жүжигчдийн нэг. Тэрээр ямар ч дүрд хувирч чадах гайхалтай авьяастай нэгэн. Тэр бол яах аргагүй Өмнөд Солонгосын эрдэнийн чулуу юм.

6. Монголын үзэгчдийг яг одоо байлдан дагуулж байгаа бүтээл. Энэ киног үзээд нийтлэл бичиж, утга санааг нь, ойлгож мэдэрснээ бусадтай хуваалцсан олон хүн байна.

7. Тус киног үзэгчдийн групп хүртэл нээгджээ 

Энд та киноны тухай ярилцаж, мэдээлэл солилцож, сэтгэгдлээ хүртэл хуваалцаж болох нь.

Бэлтгэсэн: Г.Энхтуул

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
10
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.