"American Beauty", "1917" зэрэг киногоороо алдаршиж, Оскарын шагнал хүртсэн алдарт найруулагч Сэм Мендес "The Beatles" хамтлагийн тухай кино хийхээр болсноо зарласнаас хойш хүмүүс гол дүрийн жүжигчдийг хэн байх бол хэмээн гайхан хүлээж байсан билээ.
Энэхүү төслийн хүрээнд The Beatles-ийн гишүүн тус бүрээс сэдэвлэсэн нэг нэг кино гарахаар болсон бөгөөд бүгд 2027 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа аж.
ScreenRant-ийн мэдээлснээр ""Triangle of Sadness", "Iron Claw" киногоор алдаршсан залуу жүжигчин Харрис Дикинсон Жон Ленноны дүрийг бүтээх гэнэ.
"Aftersun" киноны од Пол Мескал харин Пол Маккартнигийн дүрийг бүтээнэ.
Жорж Харрисоны дүрд багадаа кино жүжигчин болж, тэр үеэс хойш хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүр бүтээж байсан Чарли Роу тоглох гэнэ.
Эцэст нь, "Saltburn", "The Killing of a Sacred Deer", "The Banshees of Inisherin" зэрэг бүтээлүүдээрээ алдартай Барри Кеоган Ринго Старрын дүрийг бүтээхээр болсон гэнэ.
Уг жүжигчид бүгд 27-31 настай бөгөөд Beatles хамтлаг тарах үед дуучид хэдтэй байсан, яг тэр настай таарч байгаа юм. Гэхдээ тэд өөр жүжигчид тоглуулах, төсөл яаж өргөжих тухай нэмэлт мэдээлэл өгөөгүй байна.