UBLife Logo
Кино

Хонконгийн тэрбумтантай гэрлэх буриад модель Наран Эрдынеева

Хонконгийн тэрбумтантай гэрлэх буриад модель Наран Эрдынеева

Буриадын модель, жүжигчин Нарана Эрдынеева Азийн тайзыг эзлээд зогсохгүй Хонконгийн тэрбумтны зүрх сэтгэлийг эзэмдэж чадлаа. Эдүгээ 29 настай Нарана Хонконгийн хамгийн баян гэр бүлийн төлөөлөгч, “Fok Ying Tung Group” корпорацын дэд ерөнхийлөгч 43 настай Эрик Фоктой гэрлэж, хуримаа хийх болсон мэдээ Азийн хэвлэл мэдээллээр тарж байна. Эрик бол “Fok Ying Tung Group” холингийн үүсгэн байгуулагч Хонконгийн тэрбумтан Хенри Фокийн ач хүү.

Хуримын ёслол 12 дугаар сарын 12-нд Хонконгийн 5 одот "Hyatt Hong Kong” зочид буудалд болох юм. Сүйт залуугийн эцэг, эхийн нэр дээр тарааж байгаа хуримын урилга дээр “Дунд хүү Цишан, ууган охин Наран” гэж бичсэнээс үзэхэд Хонконгийн хамгийн нөлөөтэй гэр бүл буриад бүсгүйг гэр бүлдээ халуун дотно хүлээн авчээ.

Ингэхэд буриад модель Нарана Эрдынеева гэж хэн бэ?

Нарана 1997 оны дөрөвдүгээр сарын 1-нд Улаан Үүдэд төрсөн. Аав нь буриад, ээж нь орос үндэстэн. Наран охины ангийн хамгийн сайн найз нь хятад охин байсан тул тэр багаасаа Хятад орныг сонирхдог байв. Дунд сургуульд байхдаа моделийн дугуйланд хичээллэнэ. Төгсөөд Нарана Дорнод Сибирийн Соёлын их сургуульд элслээ. Нэгэн өдөр Хятадаас ажлын санал аваад Нарана Азийн тайзыг эзлэх аялалдаа гарсан юм. Замнал нь Тайваньд эхлээд, Хонконгод үргэлжиллээ.

“Хятадад анх удаа очиж байснаа сайн санадаг. Хятад хэл огт мэдэхгүй. Сайн байна уу, баяртай гэсэн хоёрхон үгтэй. Хятадын түүх, соёл бол огт мэдэхгүй. Тийм болохоор байнга алдаа гаргана, бүгд уурлана. Тэр үед хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлж байсандаа их харамсдаг” Нарана

Хэлний хүндрэл байсан ч Нарана 19 настайдаа "Model Genesis” агентлагтай гэрээ байгуулж чаджээ. Энэ агентлагийн хөрөнгө оруулагч нь Эрик Фок байлаа. Тэд 2015 онд танилцсан ч тэр үед зөвхөн ажлын харилцаа байв. Хятадад буриад бүсгүйн замнал оргилдоо хүрлээ. L'Oréal-д ажилд орж, Vogue, Harper’s Bazaar, Elle, Cosmopolitan сэтгүүлийн нүүрэн дээр заларч, Японы "Panasonic”-ийн элч төлөөлөгч болов. Гэхдээ түүний замналын гол хөшүүрэг нь 2023 оны Хятадын алдарт “Creation of the Gods, Fengshen Trilogy” кино байлаа. Энэ кинонд тоглохын тулд Нарана хятад гуцинь хөгжим, бүжиг, тулааны урлаг эзэмшсэн юм. Кино амжилт олж, Нарана Хонконгод амьдардаг болсон 2023 онд тэр Эриктэй дахин уулзлаа. Энэ удаад тэд хайрт хос болсон ч олон нийтээс нуусаар байв. Харин гэр бүлийн уулзалт, ёслол дээр Нарана тогтмол очдог болсноор тэдний харилцаа ил болсон юм. Эрикийн аавын 80 насны ой Италид болоход Нарана байсан. Зун нь хамтдаа хөлбөмбөгийн ДАШТ үзлээ. Ингээд л Нарана Хонконгийн хамгийн нөлөөтэй гэр бүлийн нэгэн гишүүн болсон нь тодорхой болсон юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...