UBLife Logo
Ном

"The Hunger Games" цувралын шинэ ном гарахаар зарлагдлаа

"The Hunger Games" цувралын шинэ ном гарахаар зарлагдлаа

"The Hunger Games" цувралын цоо шинэхэн ном гарах тухай сэтгэл догдлом мэдээ дөнгөж цацагдлаа. 2025 оны гуравдугаар сарын 18-нд нээлтээ хийх шинэ номын нэр "Sunrise on the Reaping" байх аж. Албан ёсны ковер нь үүнээс өөр байх болохыг мөн зарлажээ.

2020 онд нээлтээ хийсэн “The Ballad of Songbirds and Snakes" номын кино өнгөрсөн онд нээлтээ хийж ихээхэн амжилт үзүүлсэн. Харин ийнхүү цоо шинэ ном зарлагдах болсноор түүх цааш үргэлжилсээр буйг баталж байна.

“The Ballad of Songbirds and Snakes" номонд Кэтнисс болон Пийта нарын түүхээс 63 жилийн өмнөх үйл явдлыг харуулсан бөгөөд Снөү ерөнхийлөгчийн сэргэн мандалтын тухай өгүүлдэг.

Харин энэхүү шинэ номонд “The Ballad of Songbirds and Snakes" дээрх үйл явдлаас 40 жилийн дараах үйл явдал өрнөх гэнэ. Тэгэхээр бид Хэймичийн үйл явдлаар аялах нь гарцаагүй болж таарч байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Орчуулагч Д.Цахилгаан: “Тэнгэрлэг туульс”-ийн зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй

Орчуулагч Д.Цахилгаан: “Тэнгэрлэг туульс”-ийн зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй

Италийн их сэтгэгч Данте Алигьеригийн сод энэ бүтээлийг бүрэн эхээр нь монгол хэлнээ дахин хөрвүүлсэн нь орчуулагч Д.Цахилгаан юм. Түүнийг Хомерийн “Илиада”, “Одиссэй” хэмээх алдарт туульсийн зохиолуудыг эх хэлнээ орчуулсан гэдгээр нь уншигчид маань андахгүй биз ээ.

Х.Нямхишиг: Уншигчид чанаржиж байна, залуужиж байна, уран зохиол маань харин суларч байна, хуучирч байна

Х.Нямхишиг: Уншигчид чанаржиж байна, залуужиж байна, уран зохиол маань харин суларч байна, хуучирч байна

Зохиолч Хандхүүгийн Нямхишигийн “Зун гээсэн чөдөр” номон доторх шүлгүүдийг уншсан цаг мөчөөс түүний яруу найрагт чинагш дурлаж эхэлсэн юм. Удалгүй бусад номуудыг нь ч мөн уншиж, эцэст нь түүнийг “Жинхэнэ яруу найрагч” хэмээн өөртөө тодорхойлсон билээ...