UBLife Logo
Кино

UBIFF: Энэ жилийн кино наадмаар үзэж болох олон улсын 18 уран бүтээл

UBIFF: Энэ жилийн кино наадмаар үзэж болох олон улсын 18 уран бүтээл

2019.10.14-20-ны хооронд зохион байгуулагдах гэж буй "UBIFF" энэ жил сонин содон олон кино уран бүтээлүүдийг та бүхэнд сонирхуулахаар авч ирээд байна. Эдгээр өдрүүдэд ямар улсын, ямар кино бүтээлүүд хэдэн цагаас гарахыг танилцуулъя. 

ОНЦЛОХ ОРОН ХБНГУ-ЫН КИНО ҮЗВЭР

ХБНГУ, Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ жилийн 11 дэх удаагийн Улаанбаатар олон улсын кино наадмын онцлох орноор ХБНГУ-г сонгожээ. “Герман улсын кино үзвэр”-ийг 10 сарын 15, 19-нд Монгол дахь ХБНГУ-ын Элчин Сайдын Яам ба Гёте Институттэй хамтран зохион байгуулж байна. Кино наадмын хүрээнд 2019 оны Берлиний ОУ-ын кино наадмын шилдгээр шалгарсан 3 кино: Анжела Шанэлэкийн “Би гэртээ байсан, гэхдээ” болон Нора Фингшаидын “Систем Сүйтгэгч”, Мехмет Акифын “Орай” киног толилуулна. Улаанбаатар олон улсын XI кино наадмын үеэр Германы найруулагч Мехмет Акиф Буюкаталай хүрэлцэн ирж, “Орай” киногоо танилцуулах болно.

Монгол дахь Франц улсын элчин сайдын яам, Alliance francaise de Mongolie, Францын институттэй хамтарсан Францын кино үзвэр:

"Франц киноны үзвэр"-ийг 10 сарын 17-нд зохион байгуулж, 72 дахь удаагийн "Festival de Cannes" - Каннын олон улсын кино наадмын Францын шилдэг кино бүтээлээс дараах 3 киног толилуулна.

"СИБИЛЛ" - 2019 оны Каннын ОУ кино наадмын уралдаант хэсэгт "Алтан далдуу мод" шагналд нэр дэвшсэн.

"ЗАРГА" - 2019 оны Каннын ОУ кино наадмын Олон улсын шүүмжлэгчдийн 7 хоног хэсгийн нээлтийн кино.

"ЖИНХЭНЭ ХАЙР" - 2018 оны Венецийн кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн.

UBIFF уламжлал ёсоор олон улсын А зэрэглэлийн кино наадам болох Канн, Берлиний наадмын шинэхэн шагналт бүтээлийг та бүхэндээ хүргэж байна.

"БИДНИЙ ЭЭЖҮҮД" (Гватемал) - 2019 оны Каннын кино наадмын Алтан камер шагналт. Тус кино аравдугаар сарын 15 буюу мягмар гарагт.

 "БУРХАН БАЙДАГ, ТҮҮНИЙ НЭР ПЕТРУНЯ" (Македони) - 2019 оны Берлиний кино наадмын уралдаант хэсэгт Алтан баавгай шагналд нэр дэвшиж, шүүгчдийн шагнал хүртсэн. Тус кино аравдугаар сарын 19 буюу бямба гарагт."ДУУЛАХЫН ТУЛД АМЬДАРНА" (БНХАУ) - 2019 Каннын кино наадмын шүүмжлэгчдийн 7 хоног хэсгээс SACD шагнал хүртсэн, Шанхайн ОУ кино наадмын шилдэг кино. Аравдугаар сарын 19 буюу бямба гарагт.

2019 оны Festival de Cannes шилдэг бүтээлээс та бүхэнд толилуулна:

"ШИМЭГЧ" (БНСУ) - Каннын ОУКН-н тэргүүн дээд шагнал "Алтан далдуу мод" хүртсэн. Тус кино аравдугаар сарын 20 буюу ням гарагт.

"ЦАВ ЦАГААН ӨДӨР" (Исланд) - Каннын ОУКН-ын Луис Родерер Сангийн Залуу Од Шагналт, Шүүмжлэгчдийн Долоо Хоногийн Тэргүүн Байрт нэр дэвшсэн. Тус кино аравдугаар сарын 20 буюу ням гарагт.

"Рокетмэн" (АНУ) - "Алтан далдуу мод" шагналд нэр дэвшсэн. Тус кино аравдугаар сарын 18 буюу баасан гарагт.

Та бүхэн эдгээр өдрүүдэд кино урлагаар амьсгалж, долоо хоногийн турш сонин содон, шинэлэг бүтээлүүдийг алгасалгтүй үзээрэй!

Мөн кино наадам "Ер бусын ертөнц" гэх Франц, Бельгийн киногоор нээлтээ хийх бөгөөд энэ киног урилгаар л үзэх боломжтой юм байна. Бид бусад кино бүтээлүүдийн тухай мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж сонирхоно уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.