UBLife Logo
Be Lifestyle

V/03-ны Баасан гаригийн хайрын зурхай

V/03-ны Баасан гаригийн хайрын зурхай

Өнөөдөр Баасан гариг. Долоо хоногийн хүнд хөдөлмөрийн ард гарч байгаа та бүхэн амарч цэнгэх цаг ирлээ. Гэхдээ та өөрийн зурхайгаа уншиж, судлаад гадагш гараарай. 

Хонь

Өнөөдөр бага зэрэг түлхээд өгөхөд л хонинуудын хайрын харьцаа шинэ түвшинд гарах болно. Од эрхэс төдийгүй хонь өөрөө ч харилцаагаа өөрчлөх цаг ирснийг мэдэж байгаа. Гэхдээ та өөрөө ямар нэг арга хэмжээ авахгүй бол ойрын үед ахиц гарахгүй шүү. Тиймээс хонь байдлыг гартаа авах хэрэгтэй.

Үхэр

Үхрүүд өнөөдөр хайртай хүнээсээ хувийн ашиг сонирхлоо хамгаалахад бэлэн байх ёстой өдөр. Хамгийн ил тод, итгэлцэлтэй харилцаа ч гэсэн ямар ч хүнд бусдыг оруулахгүй, хувийн орон зай байдаг. Таны хайрт өнөөдөр энэ хязгаарыг санамсаргүй, санаатай аль нь ч бай нэвтрэх гэж оролдоно. Бүү оруул, хэрэв өнөөдөр орон зайдаа нэвтрүүлчихвэл цаашдаа дандаа халдах гэж оролдоно гэдгийг анхаараарай.

Ихэр

Ихрүүд хайр дурлалд өөдрөг байх өдөр. Ямар ч шалтгаан байхгүй байсан ч өөдрөг бай. Хувь заяа өөдрөг хүмүүст бэлэг өгдөг гэдгийг сана. Өнөөдөр ихрүүд инээж, баясгалантай байхад л романтик болзоо, аз жаргалтай уулзалт, магадгүй заяаны хань чинь зам дээр зогсож байж мэднэ. 

Мэлхий

Хайрттайгаа уулзахдаа өөрийн үзэл бодлоо хатуу хамгаалах өдөр. Түүний буруу байхад ч та толгой дохин, хүлээн зөвшөөрөөд байдаг байсан бол боль. Бүх юм сайхан болж байна гэж үргэлж бодох албагүй. Зоригтой бай, бодож байгаа зүйлээ нүүрэн дээр нь хэл. Хайртын чинь хувьд цочмог үйл явдал байж болох ч үнэн юм үнэнээрээ л дээр.

Арслан

Амжилтгүй болох байх, тэр татгалзах болов уу гэсэн айдсаа дарж, даван туулах өдөр. Яагаад гэвэл энэ айдас л таны аз жаргалд саад болж байгаа ганц зүйл. Хэн нэгнийг хүлээгээд суух өдөр биш, өөрийн гараар аз жаргалаа олох өдөр. Хэрэв өнөөдөр арслан эргэлзэж, тээнэгэлзээд байвал дараа нь маш их харамсах болно. Өөртөө итгэлтэй бай.

Охин

Өнөөдөр охид гэнэт хайртыгаа хуучин амрагуудтай нь хардаад эхлэх болно. Хуучнаа эргэн дурссанаас болсон ч байж магадгүй, эсвэл тэр хуучин амрагуудтай нь энд тэнд тааралдаж болох юм. Сайхан өдрийг хардалтаар бусниулахгүйн тулд охид өөрсдөд нь ч гэсэн өнгөрсөн үе бий гэдгийг санаарай. Өнгөрсөн үеийн алдааныхаа ачаар л та хоёр учирсан шүү дээ.

Жинлүүр

Од эрхэс таныг яагаад хайртынхаа өмнө бүрэн илэн далангүй болж чадахгүй байгаагаа бодож тунгаа гэж хэлж байна. Яагаад өөр хүний дүр эсгээд байна вэ? Яг жинхэнээрээ байхад чинь тэр чамайг хайрлахгүй гэж үү? Өнөөдөр та нүүрний багаа тайлж хаян, жинхэнэ төрхөө үзүүлэх цаг. Өв төгс биш ч илэн далангүй, жинхэнэ төрх чинь.

Хилэнц

Өнөөдөр хилэнцүүд хэн нэгэнтэй сээтэгнэж, хөнгөмсөг байх хүсэл төрөхгүй. Хэрэв хэн нэгэнтэй танилцмаар байгаа бол өнөөдрийн зан ааштайгаа адилхан дуу цөөнтэй хүн олж аваарай. Тэгээд улс төр, шинжлэх ухаан, урлагийн талаар ярьж байтал та хоёрын дунд сонирхлын оч үсрэх магадлал өндөр байна. Энэ харилцаа цаашдаа хайр дурлал болон өргөжих боломжтой.

Нум

Яагаад дандаа нэг төрлийн хүмүүстэй дотно болоод байгаагаа эргэцүүлэх өдөр. Огт өөр стилийн хүнийг таалан хардаг ч яагаад танилцахаараа өөр хүнийг сонгодог юм бол? Эсвэл нум өөрт нь ямар хүн таалагддагийг ойлгоогүй байна. Үгүй бол тэдэнтэй харилцахад илүү амар болохоор сонгоод байна уу?

Матар

Маш их ажилтай байсан ч орхиод гадуур гарах өдөр. Өнөөдөр халуун, дулаан уулзалт, романтик болзоо таныг хүлээж байна. Костюм, зангиагаа тайлж хаяад “анд” гар. Хэнтэй ч хамаагүй ярьж, инээж, болзоонд урь. Өнөөдөр таны амжилтын өдөр.

Хумх

Ярилцахаас зайлсхийгээд байсан асуудлуудаа шийдэх өдөр. Ямар шалтгаанаар зугтаагаад байсан нь хамаагүй. Ямар ч гэсэн хумхууд хайрттайгаа илэн далангүй сайтар ярилцаарай.

Загас

Карма гэж зүйл байдгийг санаж явах өдөр. Энэ дэлхийд болж байгаа бүх зүйл санамсаргүй биш, тодорхой хуулийн дагуу явагддаг. Хэрэв та хувийн амьдралаа өөрчлөхийг хүсэж байвал эргэн тойрны хүмүүсээс биш, өөрөөсөө өөрчлөлтийг эхлээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.