UBLife Logo
Be Lifestyle

WiFi-д хэт мэдрэмтгий хүмүүс яаж амьдарч байна вэ?

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
WiFi-д хэт мэдрэмтгий хүмүүс яаж амьдарч байна вэ?

Цахилгаан соронзон долгионд хэт мэдрэмтгий хүмүүс байдаг. Тэдорчин үеийн нийгэмд хэрхэн амьдарч байгаа талаар гэрэл зурагчин Томас Болл (Thomas Ball / Picturetank) сурвалжлага хийжээ.

Тим бол урлагийн түүхийн чиглэлээр Кембрижийн их сургууль төгссөн эрдэмтэн хүн. Унтлагын өрөөгөө цахилгаан соронзон талбайгаас ьусгаарлахын тулд тэрээр хана, шал, таазандаа тугалган цаас наасан. Мөнгөөр хамгаалагдсан тусгай, гар хийцийн мешок дотор унтана. Хэт мэдрэмтгийгээсээ болоод тим оффист ажиллаж болохгүй. Одоо тэр хүнсний бүтээгдэхүүн хүргэлтийн ажилтнаар ажиллаж байна.

Эрика Мэллори-Блит түргэн тусламжид 12 жил ажилласан. 2008 оноос радио долгион мудалж, одоо цахилгаан долгионд хэт мэдрэмтгий хүмүүсийг хэрхэн эмчлэх талаар зөвлөгөө өгч байгаа. Учир нь тэр өөрөө ч энэ эмгэгээр зовж байгаа. Зөвлөгөө өгөхөөс гадна цахилгаан долгионоос хамгаалагдсан хүнд өвчтөнүүдийг өөрийн гэрт байлгадаг.

Крис Маккензи 25 настай. 2008 онд шинэ байранд ороод гэнэт толгойны өвчин, нойргүйдэх өвчинд нэрвэгджээ. Энэ өвчин Wi-Fi-тэй холбоотой гэж тэр шийдсэн. Учир нь хуучин байр нь Wi-Fi байхгүй байлаа. Крис тугалган цаасан малгай өмсөж, чулуучны ажлаа орхижээ. Ээж нь түүнийг сэтгэл зүйчид үзүүлэхийг зөвлөсний дагуу очсон ч хэт хүчтэй эм бичиж өгсний гайгаар эдгэрсэнгүй. Одоо Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байна.

Брайан Стайн 63 настай. Хүнсний  Samworth Brothers компанийн захирлаар арван жил ажиллаад компанийн орлогоо 90 саяас 900 сая болтол нэмэгдүүлж чадсан хүн. Гэвч 13 жил тасралтгүй гар утас хэрэглэснээр чих нь маш их өвддөг болжээ. 2000 оноос гар утас хэрэглэхээ больсон. Мөн Wi-Fi долгионоос өвддөг болсон тул гэрээ долгионоос бүрэн тусгаарлажээ.

Рафаэль харилцаа холбооны компанид ажилладаг байсан. 2004 оноос нөөтбүүк дээр ажиллаж байхад гар нь хүчтэй өвдөж байгааг ажиглажээ. Удалгүй толгой нь өвддөг болж, гар утсаар хэдхэн минут ярихад л даралт нь ихэсдэг болжээ. Сүүлдээ ярих биш гар утас толгойд нь орйтуулахад л тэсэхийн аргагүй өвдөнө. Ингээд гар утас хэрэглэхээ больж, ажлаасаа халагдан, Лондонд багшийн ажил хийж байна.

Ханна өдрийн гэрэл борлуулдаг компанид ажиллаж байхдаа мигрень өвчтэй болжээ. Гар утсаар ярихдаа угаасаа дургүй байсан ч 2010 онд Wi-Fi долгионд хэт мэдрэмтгий гэдгээ олж мэдсэн байна. Өмгөөлөгчийн ажлаа хаяад нөхөр, 2 хүүхдийн хамт хөдөө амьдардаг болсон.

Клэр Вудвард 9 жил программчинаар ажилласан ч сүүлдээ эмчилгээний эмч ыолжээ. Девонд шинй байранд нүүж очоод түүний зовлон эхэлсэн. Нойр нь хүрэхгүй, даралт ихсэнэ. Энэ өвчин гар утас болон гэрийнх нь ойролцоо байх радио антеннатай холбоотойг мэдсэн байна. Ингээд гэрээ тусгай будаг, цонхоор долгионоос тусгаарлажээ.

Дэмиан Мэй тавилга хийдэг, мөн барилгын засвар хийдэг компанитай. Цахилгаан долгионд хэт мэдрэмтгий гэдгээ тэр Nintendo Wii худалдаж аваад мэдсэн. Приставкаг ажиллуулахад толгой нь маш хүчтэй өвдөж байв. Тиймээс гэрт байгаа бүх цахилгаан долгионтой хэрэгслээ таслаж, офисоо тусгаарласан. 

Эйлин Уишоу хотын гар утасны антеннаас 100 метр зайд амьдардаг байв. Долгионы хэт хамаарлын маш олон шинж илэрдэг байсан ч анхандаа ойлгосонгүй. 38 нас хүрээд хорт хавдар туссан хойноо л тэр өөрт нь болоод хөршүүд нь бүгд ижил өвчтэй, хорт хавдартай болсон байснаа мэдсэн байна. Ингээд антенн цамхгийг буулгахын төлөө тэмцэж эхэлсэн. Даанч хэн ч тоохгүй байгаа. 

Майкл Бевингтон эртний уран зохиолын багшаар 34 жил ажилласан хүн. 2006 онд түүний ажлын өрөөнд Wi-Fi сүлжээ тавихад л толгой нь шууд өвдөж, зүрх нь хүчтэй цохилж эхэлж байжээ. Урьд өмнө ингэж байгаагүй болохоор шалтгааныг шууд ойлгосон. Ингээд өрөөнөөсөө Wi-Fi сүлжээг гаргаж хаян, утастай холболт залгуулснаар өвчин нь арилжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.