UBLife Logo
Бусад

Яруу найрагч Б.Батрэгзэдмаа таалал төгсчээ

Яруу найрагч Б.Батрэгзэдмаа таалал төгсчээ

Монголын уран зохиол, яруу найргийн томоохон төлөөлөгчдийн нэг болох Б.Батрэгзэдмаа найрагч таалал төгсчээ. Яруу найраг болоод бүтээлүүдээрээ олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж, мэдрэмжийг нь хуваалцаж ирсэн тэрбээр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн бөгөөд жүжиг, өгүүллэг, киноны зохиол, роман зэрэг төрлүүдээр бүтээлээ туурвидаг байсан билээ. 

Манай сайтаас Fat Cat Jazz Club-тай хамтран зохион байгуулдаг "Poetry Night" яруу найргийн үдшийн хүндэт зочноор залран, өөрийн бүтээлийг хуваалцаж байсан нь саяхан мэт санагдана. Гүн эмгэнэл илэрхийлье.

ЯДУУХАН ШАРГАЛХАН МИНЬ Ядуу боловч аз жаргалтай амьдралынхаа тэр үед бид дурлалцажБаян боловч уй гунигтай амьдралынхаа энэ үед бид салцгаажээ.Эд баялаг бидний хоорондуур орсон, өөр хэн ч биш.Олон өрөөнүүд, бидний дундуур түлхэлдэн орж ирээдОйлгож байна уу? Бид гар гараа нэг л мэдэхэд тавилцсан. ...Үнэт эдлэлүүд өмсөөд чи өөрийгөө л хардаг болсон.Дараа нь чи өөрийгөө ч хардаггүй болсон.Үнэгэн дээлээ, булган дахаа үзэхийг чи гуйдаг болсон.Нэг л мэдэхэд би чамайг биш, хувцсыг чинь хардаг болсон.Ээмэгний чинь чулууг, тэр чулуу хэр үнэтэй эсэх миний боддог зүйл болсон.Чи биш. Чиний тухай огт биш.Хичнээн хөөрхөн ядуу байсан юм бэ?Нэг алимыг хичээнгүйлэн таллаж хуваадаг байлаа.Чамд би талынхаа талаас бас өгөхөөр үлдээдэг байлаа.Хичнээн сайхан ядуу байв даа?!Дуугардаг төмөр ор, ганц хүний орон дээр хоёулаа тэврэлдэн хэвтдэг байлаа. Ганц орон дээр гурвуулаа болсон. Дараа нь дөрвүүлээ.Хүүхдүүд орон дээрээ зэрэгцээд бид хоёр шалан дээр, үргэлж хоёул тэр ор луу үнэт гоёхон ертөнц рүүгээ өндөлздөг байлаа.Хичнээн гоё ядуухан байсан юм бэ?!Ямар жигтэйхэн баян болсон юм бэ? Ядуугаас дор баянХүн харахад хүч чадлаар дүүрэн, эвгүй энэ эд баялаг ч бас биднийг хүмүүсээс тусгаарлажээ.Анд нөхөд надтай биш мөнгөтэй ярих, би анд нөхөдтэйгаа мөнгө л ярих...Энэ сэдвээр голдуу ярьсаар гол минь царцчихжээ.Эд баялгаас өөрийг, хүний тухай, өвгөн аавынхаа тухай хуучилсангүй.Өвөөг минь өргөж оршуулсан сайн анд минь, ус мөрөн шиг мөнгөний нөгөө эрэгт үлджээ...Ямар аймаар баян болсон бэ би.Яасан их эд баялаг олоод, ямар ихийг би оронд нь өгсөн юм бэ?...Хонгорхон хайрт минь, ядуухан шаргалхан минь!Хоорондуур минь эд баялаг орж  ирээд хоёр биесийг минь салгажээХонгорхон хайрт минь, ядуу шаргалхан минь,Хорлогджээ чи минь, баян цонхигор минь!...Хонгорхон гэнэхэн миньХоорондуур маань орсон эдийн энэ увидаст чи минь илүүХорлогдоод дуусчээ.Хонгорхон гэнэхэн минь! Чи минь!

ЦЭЦГЭН ЭЭМЭГ 

Ээжээс минь үлдсэн энэ бөгжөөр би чамд ээмэг цохиуллаа

Би чихэнд чинь өөрөө зүүж өгье!

Ингээд чи минийх боллоо

Ээж маань бас залуу боллоо

Энэ өдрөөс эхлээд би чамайг хайрлах болно

Эхдээ зориулж чадаагүй бүхнээ би чамд зориулах болно

Нууцаар хэзээ ч битгий нулимс унагаарай

Надад хэлээрэй нулимсыг чинь арчих болно.

Оймсоо урагдсан ч бүү оёорой

Оёж суухад нь би ижийгээ

Өрөвдөж мэддэггүй байлаа

Үнсэх болно би

Үсийг чинь үргэлж илбэн хайрлана

Үүрд гил хар байдаггүй юм билээ

Эрт босч цай чанаж

Элдвийг хийж бүү санаашраарай

Энэ цагаас эхлэн би босч чамд цай чанаж өгнө.

Бүү гайх бүсгүй минь

Би эхдээ өртэй. Эмэгтэй хүнд өртэй

Би хийх ёстой бүхнийг хийх цагт нь хийгээгүй

Хөлөө жийж, чи хөнжилдөө цайгаа уу

Хүүхэд шиг чи эрхэлж

Хүссэнээ надаас нэх, би баярлах болно

Итгэхгүй байгааг чинь би харж байна

Ингэх ёстой. Чи бол миний боломж

Хөөрхий ээжийнхээ дэргэд би гял цал зогсоод

Хуучин дээлтэй эх минь

Хүүгээ харлуулчихвий гээд

Хүмүүсээс зайдуу хулмалзаж явдаг байжээ

Харин одоо минийх биш, ээж таны ээлж

Хүүхдүүд минь таныг бахархаж байх болно

Хүрэн зүрхийг нь би өөрөө хайлуулна

Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд явдаг бол

Үрийн санаа эхдээ, эхийн санаа ууланд явдаг

Үүнийг би энэ амьдралдаа өөрчлөх болно

Эмэгтэй хүн, эх хүн жаргаж болохыг

Энэ удаа би ертөнцөд бүтээж үзмээр байна

Бүсгүй минь цэцгэн ээмгээ тольдон

Бүх эмэгтэйчүүдийн өмнөөс жаргалтай дуу аял

Энэ л миний амьдрал байх болно

Эхийгээ хайрласан даа гэж би өөрийгөө аврах болно.

Чи бол миний боломж...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
11
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эрүүл үерхэлд байгаа эсэх ээ мэдэхгүй байна уу? 

Эрүүл үерхэлд байгаа эсэх ээ мэдэхгүй байна уу? 

Бид бүгд л харилцаагаа аз жаргалтай, эрүүл байлгахыг хүсдэг. Гэсэн хэдий ч, бүх харилцаа жаргалтай хийгээд хүнд үеийг даван туулдаг учраас хэзээнээс эрүүл биш болсон гэдгийг мэдэх нь үргэлж амаргүй байдаг. Тэр дундаа дөнгөж үерхэж эхэлж буй өсвөр үеийнхэнд бүр ч хэцүү.   

Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга

Өсвөр насандаа санхүүгээ зөв удирдах 8 хялбар арга

Өсвөр насанд биеэ дааж, мөнгөтэй харьцаж сурах зайлшгүй шаардлага гардаг. Нэг л мэдэхэд мөнгөө юунд зарцуулснаа мэдэхгүй үрчхээд байна уу? Тэгвэл хэцүүхэн сорилттой тулгараад буй өсвөр үеийнхэндээ санхүүгээ удирдаж, мөнгөө зөв захиран зарцуулах 8 хялбар арга зааж өгье.