Зарим хүмүүс олон хүний дунд ч тав тухтай байж, шинэ хүрээлэлд амархан ордог бол интровертүүдийн хувьд яах учраа олохгүй, яаж ч хичээсэн хачирхалтай мэдрэмжүүд төрсөөр байх үе бий.
1. Цагийг ганцаараа өнгөрөөх дуртай
Эрч хүчээ сэлбэхийн тулд ганцаараа байх хэрэгцээ зайлшгүй гардаг.
2. Багаар ажиллах төвөгтэй санагддаг
Интровертүүд багийн ажилд оролцохоос илүү бие даан ажиллахыг илүүд үздэг.
3. Гүнзгий харилцаа эрхэмлэдэг
Олон хүнтэй биш, цөөн хэдэн дотно найз нөхөдтэй байхыг чухалчилдаг.
4. Чив чимээгүй байдал
Танихгүй хүмүүстэй яриа өрнүүлэх нь тэдэнд төвөгтэй санагддаг тул заримдаа чив чимээгүй болчихдог.
5. Анхаарлын төвд байх дургүй
Олон хүнтэй газар илтгэл тавих, үг хэлэх тэдний хувьд хамгийн хүнд даалгавар. Тийм ч учраас үргэлж зайлсхийдэг.
6. Ажиглаж бодох хандлага
Ямар нэгэн зүйлд дорвитой дүгнэлт хийхээсээ өмнө ажиглаж, бодох нь элбэг.
7. Амар тайван орчин
Чимээгүй, амар тайван орчинд ажиллах дуртай ба чимээ шуугиантай газар амархан ядардаг.
8. Ганцаараа хийж болох зүйлд илүү сонирхолтой
Ном унших, кино үзэх зэргээр цагийг ганцаараа өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэхийг чухалчилдаг.
9. Өөртөө итгэлгүй мэт байдал
Хөндлөнгийн хүмүүсээс ихэвчлэн болгоомжилж, өөртөө итгэлгүй мэт харагддаг.
10. Хурдан ядардаг
Олон нийтийн үйл ажиллагаа, удаан хугацааны харилцан яриа зэргээс амархан ядарч, хурдхан л гэртээ харихыг хүсдэг.