UBLife Logo
Эрүүл мэнд

Зарим хөгжмийн төрөл эерэг бодлыг өдөөдөг болохыг тогтоожээ

Б.Саруул
Б.Саруул
Зарим хөгжмийн төрөл эерэг бодлыг өдөөдөг болохыг тогтоожээ

Хөгжим хүний сэтгэл зүйн байдалд нөлөөлж, тэр бүү хэл ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг болохыг баталсан олон арван судалгаа байдаг. Тэгвэл тодорхой төрлийн хөгжим нь хүний бодолд нөлөөлдөг болохыг шинэ судалгаагаар тогтоожээ. 

Норвегийн Бергений их сургуулийн эрдэмтэд судалгаандаа 60 гаруй хүнийг хамруулж хэмнэл, найрал хөгжим, дуугаралтын хувьд бүрэн нийцсэн баатарлаг болон гунигтай өнгө аяс бүхий 6 өөр төрлийн хөгжим сонсгожээ. Туршилтын дараа оролцогчдоос юу бодож байсан тухай асууж, тусгай асуулга бөглүүлсэн байна.

Тус судалгааг тэргүүлсэн судлаач Тобиас Башевкиний хэлж буйгаар баатарлаг, эрэлхэг өнгө аяс бүхий хөгжим нь өөртөө итгэлтэй, урам зоригтой бодлуудыг өдөөдөг бол гунигтай хөгжим нь тайвшрахад тусалдаг ч заримдаа нэмж гутрахад нөлөөлж болзошгүй гэжээ. Мөн тэд энэ ололтын тусламжтайгаар сэтгэл гутралд автсан хүмүүсийг эмчлэх, хүмүүсийн идэвхтэй, санаачлагатай, эерэг бодлыг дэмжихэд ашиглаж болно гэж үзэж байна. 

Холбоотой нийтлэлүүд: 

Сэтгэл гутралд автсан хүмүүс яагаад гунигтай хөгжим сонсох дуртай байдаг вэ?

Хөгжим сонсонгоо бүтээмжтэй ажиллахыг хүсдэг хүмүүсийн баримтлах 6 зарчим

Эх сурвалж: The Ladders

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш

Бид өвчний хоёр дахь хувилбарын талаар нэлээд их зүйлийг мэдэж авсан гэж Х.Клюге 2022 онд тархсан хувилбарын талаар дурдаад, одоо шинэ бөгөөд илүү хурдан халдварладаг нэг дэх хувилбарын талаар илүү ихийг олж мэдэх шаардлага тулгарсныг нэмж хэлжээ.

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан онцгой байдал зарлалаа

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан онцгой байдал зарлалаа

Mpox нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг ба ихэвчлэн Төв болон Баруун Африкийн халуун орны ширэнгэн ойд тархдаг зоонозын өвчин. Mpox нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Mpox өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.  Тус өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг эндемик бус 11 оронд бүртгэгдээд байна.