Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Тойм: 2020 оны спортын ертөнцийн онцлох 20 үйл явдал


1."Лос Анжелес Лейкерс" багийн супер од, сагсан бөмбөгийн домог Коби Брайнт болон түүний охин Жанна нар Калифорнийн Калабасас хотын ойролцоо нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа. Брайант 18 удаа бүх оддын тэмцээний тоглогч болж, Лейкерс багтайгаа таван удаа (2000, 2001, 2002, 2009, 2010) “NBA”-ийн аварга цол, АНУ-ын шигшээ багийнхаа хамт 2008, 2012 оны олимпийн алтан медаль хүртсэн юм. NBA-ийн бүх оддын тоглолтын MVP (Хамгийн үнэ цэнэтэй тоглогч) шагналыг 20 жилийн спортын замналдаа нэг багт тоглосон гэдгээрээ хамгийн их хүндлэл хүлээдэг түүний нэрэмжит болголоо. 

2. Шведийн тамирчин Арманд Дуплантис тулгуурт харайлтын төрлөөр дэлхийн дээд амжилтыг тогтоов. Дуплантис Польш улсад болсон тэмцээнд 6.17 метрийн харайлтаар дээд амжилтыг эвдлээ. Үүнээс 7 хоногийн дараа Шотландад болсон тэмцээнийн үеэр 6.18 болгож шинэчилсэн.

3. Дэлхий даяар тархсан аймшигт цар тахал Коронавирусын нөлөөгөөр олон тэмцээн уралдаан цуцлагдаж, хойшилсон гунигт жил байлаа. 

4.”Ливерпүүл” баг 30 жилийн дараа Английн премьер лигийн аварга цолыг хүртлээ. Одоогийн нэршлээр явагдаж эхэлснээс хойш анх удаа түрүүлэв. 

5. Их Британийн нисэгч Льюс Хэмилтон "Формула1"-ийн долоо дахь түрүүгээ хүртэж, Михайл Шумахертай тэнцлээ. Энэ улирал бүтэн түүний эзэрхийлэл дор явагдсан ба 92 гараанд түрүүлж бүх цаг үеийн тэргүүн байрт заларлаа. 

 6. "Лос Анжелес Лейкерс" баг “NBA”-ийн аваргын цувралд "Миами Хит" багийг буулган авсанаар 17 дах аваргын цомоо хүртлээ. Финалын үнэ цэнэтэй тоглогчоор Лэброн Жэймс тодорлоо. 

7.Испанийн "Севилья" баг Европа лигийн тэмцээний аварга багаар тодорлоо.Тэд шигшээ тоглолтонд Италийн "Интер Милан" багийг 3:2 харьцаатай хожсон юм.

8.Германы алдарт "Байерн Мюнхен" баг Францын "Пари Сен-Жермен"-ийг 1: 0-ээр хожиж 2020 оны аваргуудын лигийн цом өргөв.

9.Аргентин улсын бахархал, спортын ертөнцийн домог, хөлбөмбөгийн бурхан алдарт Диего Армандо Марадона 60 насандаа таалал төгсөв. Түүний тоглож байсан Италийн “Наполи” баг цэнгэлдэх хүрээлэнгээ түүний нэрээр нэрлэхээр боллоо. 

10."Формула-1" уралдааны ХААС багийн франц нисэгч Ромэн Грожаны осол авто спортын ертөнцийг цочирдуулсан юм. Бахрейны гараанд болсон энэ ослоор хүний амь эрсдээгүй ба “Олон Улсын Автомашины Холбоо” болон “Формула1”-ийн зүгээс олон жилийн туршид сайжруулалт хийж байгаа ажлуудын үр дүн, хүчин чармайлтын нотолгоо байлаа хэмээн шинжээчид дүгнэсэн.

11.ОХУ Токиогийн зуны, Бээжингийн өвлийн олимпод өөрийн улсын нэр, далбаа, төрийн дууллыг ашиглах боломжгүй гэх шийдвэрийг Спортын Арбитрын шүүх гаргалаа. 

12.Талбайн теннисний энэ улиралд София Кенин, Даниил Медведев гэсэн шинэ одууд мэндэллээ. Орос гаралтай Америк бүсгүй Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн бол ОХУ-ын теннисчин залуу шилдэг наймын тэмцээнд аварга болсон. 

13. “Black Lives Matter” хөдөлгөөн спортын бүхий л салбарыг хамарч рацизм, хүчирхийлэлийн эсрэг дуу хоолойгоо олон нийтэд хүргэлээ.

14.Леброн Жэймс "Ассошиэйтэд Пресс" агентлаг 2020 оны шилдэг эрэгтэй тамирчин, Sports Illustrated сэтгүүлийн "ОНЫ ШИЛДЭГ СПОРТЫН ХҮН"-ээр тодорлоо. Лэброн Жэймс өнгөрсөн онд лигийг оноо авалт, оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн ба бүх цагийн үеийн оноо авалтаар алдарт Коби Брайнтыг гүйцэн 3-р байрт орж, лигийн аварга финалын "MVP" шагнал хүртсэн юм. Тэрээр өнгөт арьст хүмүүсийн төлөө талбай дээр болон талбайн гадуур маш их хүчин чармайлт гарган тэмцсэн билээ.

15.Цар тахлын улмаас түр зогсоод байсан спортын тэмцээн уралдаан эргэн ирэв. Үзэгчгүй болж байгаа тэмцээн уралдаанууд энэ жилийн онцлох үйл явдал байсан юм.

16.“Мастерс 2020” тэмцээнд Америкийн нэгдсэн улсын мэргэжлийн гольфчин, 36 настай Дастин Жонсон түрүүлж ногоон хүрэмийн эзэн боллоо.

17.Холимог тулааны хамгийн нэр хүндтэй холбооны 70кг жингийн аварга Хабиб Нурмагомедов зодог тайлж буйгаа зарлалаа. "UFC 254" тулаанд Жастин Гэйтжийг буулган авсныхаа дараа энэхүү шийдвэрээ гаргасан юм.

18.Алдарт сагсан бөмбөгч Майкл Жордан болон түүний "Чикаго Буллс" багийн сүүлийн улирлын тухай харуулсан "Last Dance" цуврал кино энэ жилийн хамгийн шуугиантай сэдэв байлаа.

19.Роберт Левандовски энэ жилийн хөлбөмбөгийн бүхий л шагналыг хүртсэн одтой жил байлаа. Тэрээр "ФИФА"-ийн оны шилдэг хөлбөмбөгчин, "алтан бөмбөгийн" эзэн болсон юм.

20.Америкийн үндэсний хоккейн лигийг аварга багаар “Тампа-Бэй Лайтнинг” тодорч Стэнлийн цомыг 2004 оноос хойш анх удаа хүртсэн юм.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
16 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
17 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0