Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно


Тавдугаар сарын 3-5-ний өдрүүдээр явагдах Душанбегийн Их дуулга тэмцээнд 70 орны 435 жүдоч хүч сорихоор мэдүүлгээ өгчээ.

"Парис-2024" олимпын эрхийн оноо цуглуулах эл хариуцлагатай тэмцээнд Монголын 17 жүдоч барилдана. Өнөө жил Насанд хүрэгчдийн Улсын АШТ-д түрүүлсэн Л.Сумьяа олон улсад анх удаагаа зодоглох юм.

Эрэгтэйчүүдийн:

60 кг-д залуучуудын Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Н.Мэндсайхан (20 настай)

66 кг-д өнөө жилийн Улсын АШТ-ий түрүү бөх Л.Сумьяа, залуу тамирчин Ө.Бямбасүрэн (20 настай) нар

73 кг-д Их дуулга ангиллын алт, хүрэл медальт Б.Эрдэнэбаяр, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Ж.Энхтөр (19 настай) нар

81 кг-д 2021 оны Парисын Их дуулга тэмцээний хүрэл медальт Г.Болор-Очир

-100 кг-д Их дуулга ангиллын иж медальт Б.Гончигсүрэн

+100 кг-д Их дуулга ангилалд гурван удаа түрүүлсэн О.Цэцэнцэнгэл нар барилдана.

Эмэгтэйчүүдийн:

48 кг-д Азийн аварга Б.Баасанхүү, Их дуулга ангиллын иж медальт Г.Наранцэцэг нар

52 кг-д өнөө жил Улсын АШТ-д анх удаагаа түрүүлсэн Б.Уранзаяа (20 настай)

57 кг-д Азийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн

63 кг-д Азийн АШТ-ий иж медальт Б.Ганхайч

70 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ (18 настай)

-78 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт О.Хүслэн (19 настай)

+78 кг-д Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт А.Адъяасүрэн, өнгөрсөн жил Улаанбаатар Их дуулгаас хүрэл медаль хүртсэн Д.Номинзул нар зодоглоно.

ЗурагТайлбар




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
Уржигдар
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
Уржигдар
Б.Баасанхүү Их дуулга ангиллын тэмцээнд анх удаагаа түрүүллээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.