Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа


Францын үнэмлэхүй аварга "Парис Сент-Жермен" клуб өнгөрсөн шөнө "Лориент"-ийн талбайд зочлон тоглож, 4:1-ээр хожлоо.

Лиг 1 тэмцээний 29-р тойргийн хүрээнд явагдсан эл тоглолтод Осман Дембеле, Килиан Мбаппе нар тус бүр хоёр гоолыг оруулсан юм.

Ирэх зун "Реал Мадрид" руу явах Килиан Мбаппегийн хувьд энэ улиралд бүх тэмцээний хүрээнд 43 тоглолтод оролцож, 43 гоолыг оруулаад байна.

Мбаппе 2020-21 оны улиралд 42 гоол оруулсан нь түүний карьерийн нэг улиралд оруулсан хамгийн олон гоол гэгддэг. Тэгвэл энэ улиралд уг дээд амжилтаа нэгээр ахиулаад байна. 

Мөн энэ улиралд 10 гоолын дамжуулалт өгөөд буйг онцлох нь зүй болов уу.

Лиг 1 тэмцээний дэд байрт бичигдэж буй "Монако" Юссуф Фофанагийн гоолоор "Лилл"-ийг хожсон тул "ПСЖ" клуб гурав дахь дараалсан аваргын баяраа тэмдэглэхийн тулд ахин нэг тойрог хүлээх болсон юм. 

"ПСЖ" клуб Францын хөлбөмбөгийн дээд лигт хамгийн олон буюу 11 удаа түрүүлээд буй. Тэд сүүлийн 11 улирлын есөд нь аваргын цом өргөсөн билээ.

Түүнчлэн Мбаппегийн хувьд, Европын топ таван лигт дөрвөн улирал дараалан 25 гоолын босго давсан анхны франц тоглогч боллоо.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
Уржигдар
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
Уржигдар
Б.Баасанхүү Их дуулга ангиллын тэмцээнд анх удаагаа түрүүллээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.