Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2020 оны UBLIFE-ын онцлох 8 нийтлэл


UBLIFE –ынхан өнгөрч буй оноо ерөөн үдэхийн сацуу энэ онд хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, онцлох нийтлэлүүдээ уншигч танаа нэгтгэн барьж байна. Хамт олны маань 2020 оны онцлох бүтээлүүд дотор баримтат уран сайхны хөрөг нийтлэл, дурсамж тэмдэглэл, сонирхолтой ярилцлагууд, эсээ найруулал, нийгмийн сэдэвт бүтээл гэхчлэн олон төрөл зүйл багтжээ. 

НЭГ. Амраг минь дуугаа дуулаач - Б. Энхцэцэг “Аяны шувууд” дуугаараа монголын ард түмний зүрхэнд үүрд үлдсэн дуучин Х.Төмөрийн амьдралыг өгүүлсэн хөрөг нийтлэлийг эн тэргүүн онцолъё. Энэ бүтээл нэгэн хүний түүхийг нэгэн зууны түүхтэй хамт өгүүлнэ. 19 дүгээр зууны эхэн үеэс 90-ээд оны сүүл хүртэлх улс орны нийгэм соёлын дүр байдлыг Х.Төмөр агсны гарал угсаа, туулсан амьдрал, үлдээсэн өвтэй нь цуг харуулах эл нийтлэл unread.today сайтын 2020 оны “Атаархлын жагсаалт”-нд багтсныг мөн дуулгая. 

ХОЁР. Х.Пүрэв: Би одоо Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор л ганц удаа бөх засна - Э.НамуунУлсын баяр наадмын түүхийг хүүрнэн өгүүлж, монгол бөхийн барилдааныг нэвт шувт мэдэх цөөхөн хүний нэг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бөх цоллооч, засуул Х.Пүрэв гуайтай энэ жилийн улсын наадмаар хийсэн ярилцлага. Геологийн инженер хүн хэрхэн бөхийн засуул болсон, тэдний удам дахь олон аварга арслангуудын тухай, мөн түүний мөрнөөс гарсан наадмын түрүү бөхчүүдийн түүхийг та энэ л сайхан ярилцлагаас шимтэн уншаарай. 

ГУРАВ. Хүмүүсийн дундахь дөрөвдүгээр сарууд, Хүмүүсийн дундахь есдүгээр сарууд- У. БямбанямХүн бидний сэтгэл сар улирлын өнгөөр хөвсөлзөн хөөрч, гуниглан хөндүүрлэж, байгаль дэлхийн чимээгээр амьдралын хэмнэл аялгуулдаг билээ. Уншигч таны сэтгэлд чухам аль сар ямар өнгөө үлдээж хоногшуулсан бөгөөд энэ сард хэнтэй холбоотой ямархан дурсамж бодогдсоор байдаг бол? Редактор У.Бямбанямын ийм нэгэн эсээ эргэцүүллийн цувралыг онцолж байна.

ДӨРӨВ. Б.Баярмаа: Ажлаа чин сэтгэлээсээ хийх, тууштай хөдөлмөрлөх нь миний карьерыг бүтээсэн-Ж.ХуланАмжилттай банкир эмэгтэйн карьерын түүх, ажил мэргэжлээрээ өөртөө болон нийгэмд бүтээсэн үнэ цэн. “Үнэ цэн” ярилцлагын буланд маань зочилсон олон зочдоос энэ удаа ХХБ-ы Иргэдийн бизнес хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмааг онцолж байна. Өнөөдрийн буй бүхнээ бүтээхийн тулд хэзээ ч танил тал, ар өврийн хаалга, хамаарлаар дээшээ дэвшиж явсангүй, цэвэр шударга хөдөлмөрөөрөө, ном журмыг баримталж амьдарснаараа бахархдаг гэх түүний яриа маш олон хүнд итгэл найдвар, тэмүүлэл төрүүлэх нь дамжиггүй. 

ТАВ. Миний SAVAGE эмээ- Ж. МөнхзулБидний ээж аав, эмээ өвөө нар минь цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч явахдаа ямархан агуу хүсэл мөрөөдөл, хүч чадалтай, шижигнэсэн залуус, хүүхнүүд яваа бол гэж та боддог уу? Бидний л төлөө бүхнээ зориулсаар, амьдралын уртад хэрхэн өөрчлөгдсөнийг нь харж, анзаардаг уу? Орчин цагт төрсөн бол тэд ямар хүмүүс байхсан бол? Ийм нэгэн бодол сэтгэлээр хайртай эмээгийнхээ дурсгалд зориулан бичсэн дурсамж тэмдэглэлийг сайтынхаа онцлох нийтлэлийн нэгээр нэрлэе.

ЗУРГАА. ТЭГШ ОРОЛЦОО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд хэрхэн оролцож байна вэ?-Б.Саруул2020 онд бид парламентын болон орон нутгийн хоёр ч чухал сонгуулийн ард гарлаа. Хүн сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу төлөөллийн тогтолцоонд санал өгч, ардчилсан нийгэмд аж төрөх үндсэн болзлоо хангадаг билээ. Нийгмийн ийм л амин чухал асуудлын ард үлдэж, сонгох, сонгогдох процессын бүх түвшинд хоцроод буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэдвийг энэ нийтлэлд хөндсөн билээ. Тэгш оролцооны тухай асуудал манай редакцын бодлогын хувьд үргэлжид чухалд тооцогддог шиг уншигч танд ч мөн онцлох сэдэв, анхаарах зүйл болж хүрэг ээ. 

ДОЛОО. Алисагийн тэмдэглэл: Өсвөр насны охидыг "эморуулдаг" 10 асуудалд хань болох нь- О. АнхзаяаАлисагийн тэмдэглэл нэртэй цуврал бичвэр нь хэдийн танил болсон О.Анхзаяагийн ээлжит нэгэн бичвэрийг онцлоё. Түүний нийтлэлийг хүлээж, нийтлэлийнх нь нэг хэсэг болж, түүхээ хуваалцдаг бүхэл бүтэн уншигчдын арми байдаг юм. Түүнийг гунигтай дууны түүхээ хуваалцаач гэж пост бичихэд л 250 уншигч түүнд дурсамжаа бичиж илгээдэг гээд бод доо. Алиса маань уншигчидтайгаа уулзаж, бодол сэтгэгдэл, асуудал бэрхшээлийг нь сонсож, тэмдэглэлээрээ дамжуулан тэдний найз нөхөр болж явдаг билээ. Өсвөр насныхны итгэлт анд болж, хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөөг харамгүй түгээдэг Алисадаа баярлаа. Тэр өөрөө ч мөн уншигчиддаа маш их баярлаж явдгаа үүгээр дамжуулсан шүү. 

НАЙМ. Гунихын урьтал, баярлахын шалтгаан- Б.Энхцэцэг“Учир нь үл ойлгогдох долгисыг мэдэрч тайлах нь миний амьдрал, миний хөгжим юм шиг байна”

Хөгжим өөрөө түүн дээр аянга шиг цахилж ирдэг хөгжмийн зохиолч Б.Магсаржав.  “Зүүдэн бороо”, “Зүрхний уяа”, “Насны намар” зэрэг олон гайхалтай дууны хөгжмийг бичсэн авьяас билэгтэн хүний зохиол бүтээл, урлагийн амьдрал, уналт сэргэлт, хайр дурлал бүхнийг энэхэн нийтлэлээс уншаарай. 

Гэрэл зургууд: Б.Долгорсүрэн


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
14 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
14 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.