Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ZEUS CLAN гэж хэн бэ? Тэдний ДАШТ-д хүрсэн зам


Дэлхийн PubG спортын хамгийн хүчтэй багуудыг сандаргаж, мэргэжлийн, өндөр зохион байгуулалт бүхий, сая сая долларын орлоготой Хятадын багуудтай эн тэнцүү өрсөлдсөн ZEUS CLAN гэж хэн бэ?

Өчигдөр орой өндөрлөсөн PubG Mobile ДАШТ-д хоёрхон жилийн өмнө байгуулагдсан ийм нэгэн баг Хятадын хамгийн алдартай, хамгийн хүчтэй хоёр багийн араас гуравдугаар байрт орж олон улсад эргэлт буцалтгүй танигдлаа. Монголын CS:GO хүчтэй гэдгийг мэдрүүлж, Азийн аварга болсон МONGOLZ багийн амжилтын буухиаг эдгээр тамирчид үргэлжлүүлж PubG Mobile-ын төрөлд Дэлхийн аваргын гутгаар байрыг эзлэв. 

PubG сонирхон тоглогч хэсэг хүүхдүүд нэгдэж ZEUS нэртэй баг байгуулаад, яваандаа мэргэжлийн цахим спортын түвшинд хичээллэж эхэлсэн нь хоёрхон жилийн өмнө юм. Явцын дунд багийн зарим гишүүд солигдож, жил орчмын өмнөөс одоогийн бүрэлдэхүүнээрээ тоглож эхэлсэн байна. Багийн үүсгэн байгуулагч С.Ундрах Япон улсад амьдардаг ба гишүүдтэйгээ өдөр бүр онлайнаар холбогдон заавар, зөвлөгөө өгч, бэлтгэл сургуулилт нь хангагдахад алсаас тусалдаг тухай багийн тоглогчид ярьжээ. Монголд байгаа бусад гишүүд болох О.Бат-Оргил (Ronin), Б.Золбоот (Zyol), Н.Дулаанжаргал (Abely), Б.Тэнгис (ICY), Б.Билгүүн (Godless) нар 16-21 насны хүүхдүүд юм. 

Тэд PubG Mobile Global Championship тэмцээнд орохын тулд эхлээд бүсийн тэмцээнд тоглосон. 13 орны баг өрсөлдсөн “Wildcard” бүсийн тэмцээнд бүтэн сарын турш тоглоод, нийт оноогоороо тэргүүлж, дараагийн шат болох Тайванийн Тайпей бүсийн тэргүүн 10 багтай тоглож ялснаар PubG Mobile Global Championship тэмцээнд оролцох цорын ганц эрхийг авчээ. Бүсийн тэмцээнд тоглох явцдаа өдөрт 2-3 цагийн халаалт хийж хоорондоо тоглоод, оройд нь тэмцээндээ тоглож, бусад цагаар тархи толгойгоо амраах гэж агаарт алхах нь олонтаа байсан тухайгаа тэд ярьж. 

Ийнхүү ДАШТ-ий эрхээ өвөртлөн Дубайг зорьсон залуусын хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Хятадын багууд байхыг таамаглаж байж. Төсөөлсөн лугаа тэдгээр багуудтай оноогоороо урд хойноо орон тоглосоор тэмцээний сүүлийн мөчид гуравдугаар байрт орсныг дурдах хэрэгтэй. Тэр хүртэл түрүүлж ч болохоор нөхцөл байдалтай байсан нь олон хүнийг гайхшруулсан юм. 

1.200.000 ам.долларын шагналын сантай энэхүү тэмцээний гуравдугаар байрт шалгарч 100.000 ам.доллар хожсон нь тэдний хувьд анхны өндөр дүнтэй шагнал болж буй. Харин нэг, хоёр дугаар байрт орсон Хятадын NOVA, 4AM багууд бол олон тэмцээн уралдаанд түрүүлж, сая сая долларын шагнал хүртэж байсан, өндөр зэрэглэлийн багууд юм. Мөн тэд Хятад, Хонконгт цахим спортын олон төрлөөр мэргэжлийн багууд бэлтгэдэг, томоохон компаниудад харьяалагддаг билээ. Нэг багийн ард менежментийн болон дасгалжуулалтын баг, хэдэн арван хүн ажиллаж байдаг гэсэн үг. Харин ZEUS багийн хувьд “бор зүрхээрээ” хөгжиж яваа гэж хэлж болохоор хүүхдүүд байгаа нь олон улсын комментаторууд, цахим спортын мэргэжилтнүүдийн хувьд хачирхалтай санагдаж буй нь өчигдрийн тэмцээний уур амьсгалаас харагдсан. Тайлбарлагч нар тэднийг монголын “underdog” баг гэж олонтаа дурдсан нь хэний ч мэдэхгүй, санаанд оромгүй баг ийм амжилт үзүүлж буйг гайхан биширсэн утгатай байлаа. Хэдийгээр “Wildcard” бүстээ нэгт ордог боловч, менежментийн түвшинд олон улсад тэднийг сайн танихгүйн илрэл болов уу. 

Монголын багийн хоёр тоглогч тэмцээний шилдэг 10 тоглогчийн жагсаалтад багтсныг мөн дурдах хэрэгтэй. Тус багийнхан энэ жил PubG Mobile-ын дэлхийн хамгийн том тэмцээн PMCO-д оролцох урилгаа аваад буй юм. Дашрамд дурдахад, олон улсад зорчих хөдөлгөөн хязгаарлагдаад буй цар тахлын энэ үед ZEUS CLAN багийнхан азтай ч гэмээр тохиолдлоор Дубайд хүрч, тэмцээндээ оролцож чаджээ. Нэгдүгээр сарын 8-нд Катарын Доха хотод болсон жүдогийн Грандприкс тэмцээнд монголын тамирчид тусгай үүргийн онгоцоор нисэх гэж буйг дуулаад Монголын цахим спортын холбоо болон бусад хүмүүс УОК-т хүсэлт гаргаж, ном журмын дагуу шинжилгээнүүдээ өгч, тэрхүү онгоцонд дайгдан явсан байна. Ийнхүү цахим спортын ертөнцөд амжилт гаргаж, улсынхаа нэрийг мандуулсан ZEUS CLAN багийнханд илүү өндөр амжилт хүсье. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
2
16 цагийн өмнө
Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо
3
17 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
1
24
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баагий 2021.01.30 172.69.45.135

Мундаг залуучууд шүү амжилт

0 Хариулах


Зочин 2021.01.30 172.69.252.151

Ireedui tei huuhdudn bna ulam ih amjilt gargaarai

0 Хариулах


Зочин 2021.01.29 172.69.252.145

daidaj yawaagui bilet tasalbaraa awaad yawsan bdiin shuu ugiin songoltoo zow hiiner bna shuu

0 Хариулах