Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Энэ 7 хоногийн ЧУХАЛ 7 үйл явдал


1

УОК энэ сарын 11-23 хүртэл нийслэлд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзлээ. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн зарчмаар 420 мянган өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцсон байна. Нийслэлд гацсан иргэдийг хоёрдугаар сарын 4-9 хүртэл орон нутагт нь буцаахыг НОК-оос мэдээлэв. 

2

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар ногдох орлого олсон бол тухайн жилийн хоёрдугаар сарын 15-ны дотор татварын тайлангаа өгөх ёстой бөгөөд үүнийг etax.mta.mn цахим хаягаар хүргүүлэх боломжтой боллоо.

3

Оюутолгой компани 2020 онд татвар, хураамж, бусад төлбөрт 294 сая ам.долларыг Монгол Улсад төлснөө тайлагнажээ.

4

“Зөв ХҮН электорат” эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхдээ zuvhun.mn вэб сайтаар гуравдугаар сарын 20 хүртэл хамгийн олон санал авсан, хуулийн хүрээнд шаардлага хангасан хүнийг нэр дэвшүүлэхээ зарлав. 

5

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт барилгын салбарын, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын удирдлагуудтай өглөөний уулзалтууд уулзав. Тэрбээр дараагийн уулзалтдаа аялал жуулчлалын салбарынхныг урьж буйгаа мэдэгдлээ.

6

COVID-19 цар тахлын эсрэг вакциныг улс орнуудад нийлүүлэх COVAX санаачилгын хүрээнд Монгол Улсад 2021 оны эхний хагас жилд AstraZeneca-ийн 163,200, PfizerBioNTech-ийн 25,740 тун вакцин нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

7

Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ энэ сарын 3-ны байдлаар өмнөх сараас 7.6 хувь, өмнөх долоо хоногоос 4.8 хувиар өссөн байна. "Хүчит шонхор" захад нэг долоо хоногийн өмнө хонины нэг килограмм цул махны үнэ 10500 байсан бол 12900 төгрөг болж, 2400 төгрөгөөр өсчээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
4 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.