Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28


Ирж буй амралтын өдрүүд өөрийгөө хөгжүүлэх, ойрын ирээдүйн төлөвлөгөө, зорилгоо дахин нэг эргэж харах, урагшлан давшихад таатай өдрүүд гэдгийг од эрхэс онцолж байна. Ингээд маргааш, нөгөөдрийн зурхайг тань танилцуулж байна.

Хонь

Амралтаа идэвхтэй өнгөрүүлээрэй. Хотоос гадна салхинд гарч, морь унах, малчин айлд очвол ирэх долоо хоногийн эрч хүчээ олж чадна. Хот, аймгийнхаа түүх соёлын дурсгалт газрыг үзэж, сонирхвол сайн. Бясалгал, йогоор хичээллэж, гэр бүлээрээ хамтдаа халуун дулаан уур амьсгалд зоог бариарай. Найзындаа зочилж, шинэ кино, жүжиг үзэн, хандивын ажилд оролцох хэрэгтэй. 

Үхэр

Бямба гаригт ажлаа бүрэн орхиж, гэртээ амран, сэтгэл санаагаа цэгцлэх шаардлагатай. Юуны өмнө өөртөө санаа тавьж, бөөцийлөн, тайван амгалан байгаарай. Иллэг хийлгэж, асуулт хариултын тэмцээнд оролцоод үзэхэд гэмгүй. Ням гаригтаа хотоос гадагш аялах, үгүй бол хот дотроо зугаалаарай. Мөн ямар нэг шинэ зүйл сурч, мэдлэгээ дээшлүүлэхэд сайн өдөр. Ойр дотныхонтойгоо хамт цагийг өнгөрүүлбэл сайн.

Ихэр

Амралтын эхний өдрөө хайрттайгаа өнгөрүүлж, сонирхолтой кино үзэхэд сайн. Хэрэв та ганцаараа бол эргэн тойрноо сайн ажигла. Магадгүй сэтгэлийг чинь татах хүн дэргэд чинь байж мэднэ. Энэ өдрүүдэд болзоонд явбал сайн гэж од эрхэс зөвлөж байгааг анхаараарай.  Ямар ч чухал асуудалд мэдрэмждээ найдахад алдахгүй.

Мэлхий

Фитнес, гүйлт, усанд сэлэх зэрэг биеийн тамир, спортоор хичээллэх өдөр. Зөв хооллож, дархлаагаа дэмжээрэй. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьснаар та хоёрын зөрчил арилж, амралт үр дүнтэй болох учиртай. 

Арслан

Уран бүтээлийн амжилт хүлээж байгаа өдөр тул бүжиг, дуугаар хичээллэж, үдэш нь сонирхолтой үдэшлэг, хүлээн авалтад оролцвол амьдралын сайхан дурсамж үлдэх болно. Хэрэв та хүүхэдтэй бол дагуулаад цирк, кино, амьтны хүрээлэн үзээрэй. 

Охин

Гэртээ өнгөрүүлэхэд сайн. Хэрэв байраа засах, тавилгаа солихоор төлөвлөсөн бол энэ өдрүүдэд хийвэл амжилттай. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлснээр амгалан тайван амарч чадна. Уран зураг зурж, гэрэл зургийн чадвараа сайжруулахаар гадагш гарахад сайн.

Жинлүүр

Сонирхолтой хүмүүстэй танилцаж, итгэл найдвар олгосон өдрүүд болох тул та гэртээ сууж болохгүй. Томилолтоор явах, ажлаа хийхэд сайн өдөр. Цагийг идэвхтэй өнгөрөөж, шинэ төсөл эхлүүлэх, хуучин төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд ээлтэй. Өөрийг хөгжүүлж, гадаад хэл сурахад сайн. Дуртай кафе, ресторандаа очиход сайхан амралт болно. Сандарч тэвдэх хэрэггүй, та бүгдийг амжуулж чадна. 

Хилэнц

Өөртөө бэлэг барих өдрүүд таныг хүлээж байна. Шопинг хийж, шинэ юм аваарай. Мөн тавилга, цахилгаан бараа авахад сайн өдөр. Хотынхоо дурсгалт газруудаар явж, анд найзуудтайгаа уулзахад сайн. Харин хоол, ундандаа анхаарах шаардлагатай.  

Нум

Аз жаргалтай, гялалзсан сайхан өдрүүд урд чинь байна. Гэртээ суулгүй, олны өмнө гарч, гялалзах цаг ирлээ. Гоо сайхан, үсчний газар очиж, шинэ хувцас авахад таатай. Ер нь энэ өдрүүд таны өдрүүд. Аав, ээжтэйгээ уулзаж, бэлэг өгөхөд сайн. Том худалдан авалт хийгээрэй. 

Матар

Алс холын аялалд гарвал маш их зардал, хохирол хүлээнэ. Хэн нэгэнд тусалж, хандив, буяны ажилд оролцвол сайн. Үлдсэн цагт нь өөрийгөө итгэлтэй болгох ямар нэг зүйл хийж байж, ирэх долоо хоногт амжилт олно.  

Хумх

Хумхуудын хувьд амралтын өдрүүд шинэ танил, сонирхолтой арга хэмжээ, амбиц дүүрэн төсөл төлөвлөгөө байх болно. Ирсэн бүх саналыг сонсож, өөртөө хэрэгтэйг нь сонгон аваарай. Энэ дөрүүдэд та өөрийн авьяас, хүн татах чадвараа бүрэн 100 хувь ашиглаж чадна. Харин Ням гаригтаа илүү зардлаа танаж, шопинг хийхээ зогсоохгүй бол санхүүгийн хүндрэлд орно. Холын аялал, томилолтод явах хэрэггүй.

Загас

Өөрөөсөө илүү эргэн тойрны хүмүүст анхаарал тавь. Шинэ танилтай болж байж, танд шинэ боломж үүсэх юм. Гэрийн мухар сахилгүй гадуур гарч, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байгаарай. Найз нөхдөө дуудаж, өдрийг сонирхолтой өнгөрөөх хэрэгтэй. Шинэ танилуудын ачаар танд орлого орж, шинэ ажлын санал ирнэ. Ням гаригийн орой ирэх долоо хоногт хийх ажил, зорилгоо төлөвлөвөл том амжилтад хүрэх юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Зигмунд Фрейдийн ЭШЛЭЛҮҮД
2
6 цагийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
3
6 цагийн өмнө
"Бөгжний эзэн" киноны Теоден хаан болох Бернард Хилл 79 насандаа таалал төгслөө
санал болгох
1
6 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
8 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.