Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Ухаалаг таблет хүн бүрд хэрэгтэй гэдгийг батлах 10 зүйл


Хичээл сургууль цахим хэлбэрээр орж, бүх шатны боловсролын үйл ажиллагаа зайнаас явагдаж буй энэ үед бидэнд хамгийн хэрэгтэй болоод буй зүйл бол цахим хичээлдээ холбогдох дижитал төхөөрөмж. Гар утас, ухаалаг таблет, зөөврийн болон суурин компьютер гээд аль боломжтой төхөөрөмжөө бид ашиглаж буй.

Эдгээрийн дундаас ухаалаг таблет оюутан сурагчдын хэрэгцээнд хамгийн сайн нийцэхийг батлах 10 баримтыг танилцуулъя.

                                                              БҮТЭЭЛЧ АЖИЛД ТУСТАЙ

Таблетын бас нэг давуу тал нь видео болон аудио бүтээх, засварлах, хөгжим бичих, зураг зурах, дизайны ажлууд хийх гэхчлэн гар утаснаас хийх боломжгүй зүйлсийг агуулсанд бий. Оюутсан сурагчид гэртээ ямар нэг DIY видео хийх даалгавар авлаа гэхэд гар утаснаас энэ даалгаврыг гүйцэлдүүлэх боломжгүй юм. Мөн өндөр графикаар тоглоом тоглох, энтертайнмент шаардлагаар ашиглахад дуу, дүрсний чанар ямагт илүү байх болно.

                                                                  ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТТЭЙ

Таблетууд үнэндээ ухаалаг гар утастай яг адилхан функцууд агуулдаг мөртлөө илүү боломжийн үнэтэй байдаг. Мэдээж ямар ч компьютераас хямд байх нь ойлгомжтой. Тэгэхээр эдийн засгийн хувьд үр ашигтай сонголт хиймээр бол таблет авах нь зөв шийдвэр болно. Дашрамд дуулгахад хэрвээ та таблетаа 0 төгрөгөөр авахыг хүсвэл, Юнителийн хэрэглэгчид 5’000 болон 8’000 төгрөгийн картаар дансаа цэнэглээд “Ухаалаг таблеттай урамшуулал”-д оролцож Samsung Galaxy A7 таблетын эзэн болох боломжтой. ЭНД дарж мэдээлэл авна уу.

                                                                           ЦЭНЭГЭЭ УДААН БАРИНА

Бас нэг давуу тал нь таблетууд цэнэгээ удаан барьдагт оршино. Гар утас, зөөврийн компьютер аль нь ч энэ талаараа таблетыг гүйцэхгүй. Гар утсан дээр хүчин чадал их шаардсан хэдхэн апп хэрэглэхэд цэнэг дороо дуусах бол таблетын баттерей энэ мэтэд ажрахгүй.

 

    ИЛҮҮ АВСААРХАН

Зөөврийн компьютераа бариад энд тэнд явахад жаахан төвөгтэй байдаг шүү дээ. Урт залгуурандаа орооцолдон, хүнд компьютер үүрч дүүрч явах, мөн үүнээ дэлгэж суухад том орон зай шаардагдана гэхчлэн. Харин таблет зөвхөн нэг л хавтгай дэлгэцэнд бүх зүйл агуулагдах тул ямар ч түвэггүй, ашиглахад амар.


                                          УНШИХАД ХАРААНЫ ТҮВШИНД ТОХИРОМЖТОЙ

Хэрэв та хичээл дээрээ их зүйл унших шаардлагатай, бас мэдээ мэдээлэл идэвхтэй уншдаг хүн бол танд гар утаснаас илүү таблет тохирно. Яагаад гэвэл энэ нь электрон ном зохиол, урт өгүүллүүдийг уншихад харааны түвшинд хамгийн зохимжтой төхөөрөмж юм. Гар утасны дэлгэц жижигхэнээс болоод их уншдаг хүмүүсийн хараа муудах аюултай тул таблетыг туршаад үзээрэй.


                                                    ФАЙЛУУДАА ЗОХИОН БАЙГУУЛАХАД ЭМХ ЦЭГЦТЭЙ                                                    
 
Google Sheets, Microsoft Office, Google Docs гэхчлэн бүх л хэрэгтэй апп-ууд гар утас болон таблетанд зориулагдан бүтээгдсэн байгаа. Гэхдээ гар утаснаас эдгээрийг хэрэглэж, файл үүсгэж, пресентац хийх, засвар оруулах зэрэгт жаахан түвэгтэй. Харин таблет бол энэ тал дээр компьютер шиг л ажиллана.

                                                    ХИЧЭЭЛ ХИЙХЭД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ

Боловсролын зориулалтаар ашиглахад хамгийн тохиромжтой төхөөрөмж бол таблет. Ойрын ирээдүйд сургуулид хүүхдийг таблетаар хангаж, үүн дээр хичээл хийдэг болох нь эргэлзээгүй. Бүх зүйл цахимжиж буй өнөө үед оюутан сурагчид гэрийн даалгавар, шалгалт зэргээ таблет дээр хийж, илгээхэд л болох юм.



                                                ЭНЭ БОЛ ГАР УТАС, КОМПЬЮТЕР ХОЁРЫН НЭГДЭЛ

Зөөврийн компьютер, гар утас хоёрыг зэрэг орлох чадалтай нь таблет сонгох хамгийн том шалтгаан. Үүгээр зураг, видео авч, зүүм, конференцэд холбогдож, ном зохиол уншиж, гар утаснаас хийж болох бүх зүйлийг компьютерын хүчин чадлаар хийж буй гэсэн үг.

                                                          ЗАЙ БАГТААМЖ ИХ, ХИЙХ ЗҮЙЛС Ч ИХ

Энэ жижигхэн дэлгэц дээр олон зүйлийг хийж амжуулна гээ. Мультимедиа төрлийн бүхий л контентыг хүлээн авч, хэрэглэж, олон төрлийн апп татан ашиглаж, онлайн үйлдлүүд хийх боломжтой. Гар утсан дээр энэ бүхэн хязгаарлагдмал байдгийг бид мэднэ.

                                                       АЛГА БОЛОХ, ЭВДРЭХ МАГАДЛАЛ БАГА

Судалгаагаар энэхүү авсаархан дэлгэцнүүдийг гар утас шиг хаях гээх, алга болгох магадлал маш бага гэнэ. Мөн компьютер шиг эвдрэх, гацах, вирустэх зэрэг асуудлууд тохиолдохгүй. Ашиглахад аль ч талаараа зөв сонголт болохоор. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
20 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.