Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өмнөд Солонгосын жүжигчин Юн Ё Жон Британийн "ОСКАР" хүртжээ


Өмнөд Солонгосын жүжигчин Юн Ё Жон "Minari" киноны дүрээрээ Их Британийн Оскар хэмээгддэг "British Academy of Film and Television Arts" наадмын Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагналын эзэн болжээ. Солонгос жүжигчин тус наадамд тэргүүлж буй нь анхны тохиолдол юм.

Өчигдөр (2021.04.11) Лондон хотод болсон кино наадмын үеэр шагнал гардан авахдаа 73 настай жүжигчин Юн Ё Жон англиар үг хэлсэн нь цахим ертөнцөд дуулиан тариад байна. Тэр шагналын эзнийг зарлахад "Юу гэж хэлэхээ мэдэхгүй нь. Нэр дэвшсэндээ баяртай байна... Өө байзаарай. Би чинь ялсан шүү дээ. Юун түрүүнд, Эдинбургийн гүн таалал төгссөнд харууслаа илэрхийлмээр байна. Энэхүү шагналд гүнээ талархлаа." гэжээ. Юн Ё Жон энэ оны АНУ-ын Оскарын кино наадамд нэр дэвшээд буй.

Тэр мөн "Энэхүү шагнал их утга учиртай. Британичууд надтай их л эвгүй дүрээр танилцсан боловч сайн жүжигчин хэмээн хүлээн авч буйд би маш их баяр талархалтай байна. Надад саналаа өгсөн хүн бүхэнд баярлалаа" гэжээ.

АНУ-ын найруулагч Ли Исаак Чангийн бүтээл "Minari' кино нь энэ оны "Алтан бөмбөрцөг" кино наадмын Шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд тэргүүлсэн бөгөөд Оскарын зургаан ч төрөлд нэр дэвшээд байна. Солонгос-америк гаралтай гэр бүл "Америк мөрөөдөл"-д хөтлөгдөн Арканзас руу нүүж буй аяллыг уг кинонд харуулжээ.

Эх сурвалж: NPR

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
23 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
23 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.