Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

8 сартай жирэмсэн тамирчин таеквондогийн алтан медаль хүртжээ


Нигер улсад хоёр жил тутамд зохиогддог Үндэсний спортын наадмын таеквондогийн төрөлд 26 настай тамирчин Админат Идриз алтан медалийн болзол хангажээ. Тэрээр 8 сартай жирэмсэн үедээ холимог пумса ангилалд ийнхүү түрүүлсэн нь хүмүүсийн гайхшралыг төрүүлж, тэмцээнд оролцогч бусад тамирчдад урам зориг хайрласан гэж зохион байгуулагчид CNN сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Тэрбээр “Амжилт үзүүлсэндээ маш их баяртай байна. Бие давхар болсны дараа байнга хийдэг байсан бэлтгэл сургуулилтаа ихэд үгүйлсэн. Тиймээс жирэмсэн үедээ ч бас оролдоод үзье гэж санаад, хэд хэдэн удаа бэлтгэл хийхэд ямар ч асуудал гараагүй. Тэгээд л том гэдэстэй байсан ч энэ тэмцээнд орохоор шийдсэн” хэмээн ярьжээ. 

Идризийн зоригтой үйлдлийг сайшаах хүмүүс байхад эл үйлдэлд шүүмжлэлтэй хандах хүмүүс ч байгаа аж. Жирэмсний сүүлийн шатандаа орсон эмэгтэй эрчимт спортоор хичээллэх нь урагт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн байна.

Тэрбээр хариу тайлбар өгөхдөө таеквондо нь дотроо хоёр төрөлд хуваагддаг бөгөөд түүний оролцсон холимог пумса ангилал нь гар болон хөлийн техник үзүүлэх хөдөлгөөний дасгалаас хэтрэхгүй учраас ямар нэгэн аюул байхгүй гэжээ.

Мөн түүнд үзлэг хийсэн эмч болон зохион байгуулагч хороо бусад тамирчидтай барилдахгүй учраас тэмцээнд оролцохыг нь зөвшөөрсөн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
5 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.