Паралимпын АЛТАН медаль хүртээд буй Э.Содномпилжээгийн тухай 15 БАРИМТ
"Токио-2020" Зуны Паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг жинд АЛТАН медаль хүртээд буй Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн тухай баримтуудыг хүргэж байна.
#1 Э.Содномпилжээ нь 1985 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. Одоо 36 настай.
#2 Тэр Эрдэнэт хотод төрсөн. Түүний хүүхэд нас Сонгинохайрхан дүүргийн Ханын материалд өнгөрч, Ерөнхий Боловсролын 9-р сургуулийг дүүргэжээ.
#3 Тэр Эдийн Засгийн Үндэсний Их Сургууль, ДХИС-ийн ШШГС-д тус тус дээд боловсрол эзэмшсэн.
#4 Э.Содномпилжээ нь дасгалжуулагч Тугаа, Д.Баттулга, Э.Шарав нарын шавь.
Зурагт: Дасгалжуулагч Тугаагийн хамтаар
#5 Тэр хамгийн анх 2001 онд Паралимпын анхдугаар спартакиадад оролцон 80 кг шахаж байжээ.
#6 Э.Содномпилжээ 2010 онд УАШТ-ий алтан медаль хүртсэн нь түүний анхны медаль юм.
#7 Э.Содномпилжээ нь дараах амжилтуудын эзэн:
#8 Тэр “Gold`s gym”-д хичээллэдэг. 2009 оноос өнөөг хүртэл тасралтгүй бэлтгэл хийсээр иржээ.
#9 "Хүн амжилтад хүрэхийн тулд тасралтгүй хөдөлмөрлөх ёстой. Хөдөлмөр бол амжилтын үндэс шүү дээ. Мянга сайн дасгалжуулагч, сургалтын систем байгаад тамирчин өөрөө хичээл зүтгэлгүй байвал амжилтад хүрэхэд хэцүү" - Э.Содномпилжээ
(Э.Содномпилжээ ЭНЭ ярилцлагадаа ийн хэлжээ)
#10 Э.Содномпилжээ нь пара пауэрлифтингийн PWL* ангилалд өрсөлддөг. Тэр 14 насандаа “Зургаан сарын настай” гэсэн оноштойгоор нэг хөлөө тайруулжээ. Ээж нь түүнд зөвлөсний дагуу пауэрлифтингийн спортоор хичээллэх болжээ.
PWL* - Паралимпын уг ангилалд төрөлхийн хөлгүй, хөлөө тайруулсан, хөлний үйл ажиллагаанд саатал учирсан тамирчид хамаарна.
#11 Тэр чөлөөт цагаараа видео тоглоом тоглох дуртай. (Эх сурвалж: Олон Улсын Олимпын Хороо)
#12 Э.Содномпилжээ нь "Токио 2020" паралимпын наадамд өрсөлдөн дээд амжилт эвдсэнээр паралимп болон ДАШТ-ий дээд амжилтыг нэгэн зэрэг эзэмшдэг тамирчин боллоо.
#13 Тэр "Токио 2020" наадамд өрсөлдөгчөөсөө даруй 8 кг илүүрхэн, илт давуу ялалт байгуулсан юм.
#14 Түүний гурван шавь 74 кг, 83 кг, -120 кг жинд Монгол Улсын дээд рекордыг эзэмшдэг.
#15 Э.Содномпилжээ "Гурван олимпод хүч сорих зорилготой. 2016 онд эхний олимпын босгоо давсан. Одоо 2020, 2024 оны олимпууд миний өмнө байгаа. Парисын олимпод үзээд, өөрийгөө нэг харна аа" гэжээ.