Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ФОТО | Гэр гэрээсээ Нобелийн шагнал хүртсэн эрхмүүд


Өнгөрсөн долоо хоногт 2021 оны Нобелийн шагналтнууд тодорч, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гэр гэрээсээ шагнал гардуулах ёслолд оролцон, баярт мэдээг хүлээн авчээ. 

2021 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн АНУ-ын Беркли Их Сургуулийн эдийн засгийн ШУ-ны профессор Дэвид Карт шууд дамжуулалтыг үзсэн дариудаа Нобелийн хороотой утсаар ярьжээ. Тэрээр цалингийн доод хэмжээ, шилжилт хөдөлгөөнийг судалж, боловсролын салбарт бодлогын өөрчлөлт хийснээр хөдөлмөрийн зах зээлд ямар нөлөө үзүүлэх үр дүнг тайлбарласан судалгаа бүтээлээрээ уг шагналыг хүртсэн юм. 

Судалгааны тоо мэдээллийг хэрхэн боловсруулж, задлан шинжлэх, дүгнэх судалгааны арга зүйг боловсронгуй болгон эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртсэн АНУ-ын Калифорни мужийн MIT-ийн эдийн засгийн ШУ-ны профессор Жошуа Ангрист Нобелийн шагнал хүртсэн тухай мэдээллээ зөөврийн компьютерээрээ хүлээн авчээ. 

АНУ-ын Калифорнийн Их сургуулийн эрдэмтэн Дэвид Юлиус эхнэрийн хамт гэртээ Нобелийн мэдээг хүлээн авчээ. Тэрээр эрдэмтэн Ардем Патапутианы хамт хүний дулаан мэдрэхүйг шинэ түвшинд судлан анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн юм. 

Анагаах ухааны салбарын судалгааны эрдэмтэн Ардем Патапутиан хүүгийн хамт амарч суухдаа Нобелийн шагналын мэдээг хүлээн авчээ.

2021 оны Нобелийн шагналтнуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл: 

Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал: 

Хүний дулаан мэдрэхүйг шинэ түвшинд судалсан эрдэмтэд НОБЕЛИЙН ШАГНАЛ хүртлээ

Физикийн салбарын Нобелийн шагнал: 

Уур амьсгалын өөрчлөлтийг судалсан эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Химийн салбарын Нобелийн шагнал: 

Органик катализын аргыг нээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртэв

Утга зохиолын салбарын Нобелийн шагнал: 

Утга зохиолын Нобелийн шагналыг Абдулразак Гурна хүртлээ

Энх тайвны салбарын Нобелийн шагнал 

Нобелийн Энх тайвны шагналын эзнээр ОХУ, Филиппиний сэтгүүлчид тодорлоо

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
6 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
2
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.