Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нэхмэл хувцас трэнд хэвээр байгааг батлах 3 БАРИМТ


Өхөөрдөм хэр нь тачаангуй сэтгэгдэл төрүүлэх хувцас юу вэ гэвэл та ямар загварыг нэрлэх вэ? Харин 70-аад оны загварын трэндийн хувьд ихэнх хүнд НЭХМЭЛ ХУВЦАС л санаанд ордог. Зөөлхөн хөвөн утастай, үл ялиг жижиг эсвэл том том завсруудтай, хайрлаж урласан мэт санагдах нэхмэл хувцас өнгөрсөн зунжин трэнд болсон. Энэ загвар ирэх зун ч мөн моданаас гарахгүй гэдгийг батлах 3 баримт дуулгая.

1. Бид өвлийг дулаахан НЭХМЭЛ хувцсаар л давсан

Үргэлжилсэн урт хөл хорионы дараа хүмүүс олон төрлийн шинэ чадварт суралцсан. Олон орны youtuber-үүд хувцас нэхэж, үүгээрээ влог хийснээр дэлхий дахинаа нэхмэл хувцас эргэн ирж байна. Нэхмэл хувцас өнгөрсөн оноос бидний шүүгээнд байрласаар. Үүний ачаар л бид цэргийнхэн, өвлийн спортынхон л өмсдөг малгайг ийм зөөлхөн, дулаахан байж болно гэж мэдсэн шүү дээ. Балаклава малгайг загварлаг гэдгийг дурсахгүй өнгөрч болохгүй биз.

2. Бид байгальдаа ИЛҮҮ ТОМ хайртай 

Орчин үеийн күүл залуус загварыг биш мөн чанарыг өмсдөг. Бид байгальдаа хайртай болохоор трифт дэлгүүр хэсч, хувцас нэхэх шинэ хоббитой болжээ. Өнөө цагт байгальд ээлтэй байдал хувцас загварыг хэдийн давж, гоёл чимэглэл, гэр ахуйн бараа, амьдралын хэв маягт нөлөөлөх болсон. Иймд үйлдвэрийн нөхцөлд тоног төхөөрөмж болон их хэмжээний ус ашиглан олон тоогоор бүтээснээс, өөртөө зориулан урласан, цорын ганц хувцас хайр татам биз дээ.

3. Интернэт дэх халуухан сэдэв: Хонг Конгийн СҮЛЖМЭЛ ОД 

Олон дизайнер шоундаа нэхмэл загвар танилцуулж, дан нэхмэл хувцас урлаж буй хүмүүс ч их болсон. Ийм үед олноос ялгаран, хэн нэгэн загвар зохион бүтээгчийг онцлох хэцүү.

Гэхдээ “Be kind” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Кусум Бингари үргэлж нэхмэл хувцас өмсдөг. Заримдаа сүлжиж хийсэн маск хүртэл зүүж харагддаг. Энэтхэг гаралтай тус загвар зохион бүтээгч инстаграмд солонгон өнгөтэй нэхмэл хувцсаараа олны анхаарлыг татаж байна. Түүнийг "Хонг Конгийн Сүлжмэл Од" гэж хочлох болжээ. 

Энэ мэт нэхмэл хувцасны тухай яриа тасрахгүй хэвээр байна. Дээрх загварын хувцаснууд зуны улиралд, хөгжмийн фестивалийн гангараа байсаар байх болно гэдгийг мэргэжилтнүүд таамагласаар.

Бэлтгэсэн: Содура

Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.30
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
3
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Далай лам Турк, Сирийн аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ
2
16 цагийн өмнө
Турк болон Сирид туслахаар очсон өхөөрдөм, эрэлхэг нохдын 27 зураг
3
23 цагийн өмнө
17 настай хүү A24 студитэй хамтран "Backrooms" сэдэвт аймшгийн кино хийнэ
санал болгох
1
16 цагийн өмнө
Турк болон Сирид туслахаар очсон өхөөрдөм, эрэлхэг нохдын 27 зураг
2
23 цагийн өмнө
Турк аав нас барсан охиноо орхиж чадалгүй гараас нь атган удаан суужээ
3
23 цагийн өмнө
17 настай хүү A24 студитэй хамтран "Backrooms" сэдэвт аймшгийн кино хийнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ы 2022.03.25 202.126.94.92

Нэхмэл сүлжмэл өөр жүү

0 Хариулах