Сонирхолтойгоор англи хэл сурахад туслах 5 фэйсбүүк хуудас
Фэйсбүүк сүлжээг ч ухаалаг, бүтээлчээр ашиглаж болно гэж үү? Үүний тулд та өөрийн дагадаг хаягуудаа л ухаалаг тохируулахад хангалттай. Фэйсбүүкээ нээмэгц л англи хэл дээрх сонирхолтой бичлэг, шинэ үгс бүхий бүтээлч зургууд гарч ирвэл гоё биз? Доорх хаягуудыг "See first" буюу хамгийн эхэнд гарч ирэх тохиргоондоо оруулахаа мартуузай.
Урлаг, философи, сэтгэл судлал, уран зохиол, шинжлэх ухаан гээд олон талын мэдлэг мэдээллийг сонирхолтой өнцгөөс тайлбарлан, задлал хийн танилцуулдаг веб хуудас. “Альберт Камю- Аз жаргал ба хайрын тухай”, “Сенека- Сэтгэл зовнилын талаар” зэрэг нийтлэлээс дуртай зохиолч, гүн ухаанчийнхаа амьдралд ойр “нарийн нандин“ сэдвийн тухай ямар бодолтой байсан талаар сонирхолтой нийтлэл уншиж мэдэх боломжтой. Нийтлэлүүдээс түүвэрлэсэн богино эшлэлүүд нь ч гоё.
2.TED-Ed
TED-Education буюу боловсролын чиглэлийн хуудас. Түүх, философи, шинжлэх ухааны ойлголтуудыг анимейшнээр үзүүлдэг нь их сонирхолтой. Хэл сурч байгаа бол хадмалтай үзвэл өөрийн эрхгүй олон дахин үзээд, хэллэгүүд нь тогтоогдчихно гээч.
Үерхэл, сэтгэл зүй, нийгмийн томоохон сэдвүүдийг энгийнээр тайлбарласан бүтээлч анимейшн бичлэгүүдтэй. Улс төрч, философич, зохиолч, сэтгэл судлаач, социологич зэрэг түүхэн хүмүүсийг нэг нэгээр нь голлох санаагаар нь танилцуулдаг нь сонирхолтой.
4. WIRED
Дэлхий дахинд болж байгаа сонин содон технологийн хөгжил, “Супер цусан сар үнэндээ ямар байдаг вэ?”, “Тэнгэрт бүх одод харагддаг байсан бол ямар байх вэ?” зэрэг шинжлэх ухааны сонирхолтой асуултуудад WIRED хариулна. Бичлэгүүд нь сонирхолтой ч нийтлэлийг нь уншихын тулд сайтруу заавал үсрэх хэрэгтэй.
5. Wisecrack
Ерөнхийдөө ном, кино, урлаг, нийгмийн янз бүрийн ойлголтыг энгийн, хөгжилтэй байдлаар хүргэдэг. “8-Bit Philosophy” нь “Засгийн газар үнэхээр хэрэгтэй юү?”, “Бид яагаад сэлфи авдаг вэ?” зэрэг хачин сонин асуултуудад хариулна. “Explained by a Gangsta” хэсэгт нь таны уншсан ном, үзсэн киног хөгжилтэйгөөр тайлбарлана.