Дэлхийн топ сургуулиудыг дүүргэх дараагийн Монгол хүүхэд та ч байж болно
Монголын анхны “Aлтернатив” сургууль болох Томүжин Алтернатив сургууль нь Монголын өнцөг бүрээс өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй сурагчдыг уламжлалт бус, төсөл дээр суурилсан арга барилаар хүчирхэгжүүлсээр байна.
Тус сургууль нь хоёрхон жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч аль хэдийнээ сурагчдаа дэлхийн топ их дээд сургуулиуд руу үерлүүлээд эхэлжээ.
Энэ хоёр жилийн хугацаанд Томүжин Алтернатив сургуулийн сурагчид дэлхийн шилдэг их дээд сургуулиуд, тэр дундаа АНУ-ын нийт 40 топ болон чансаа өндөр сургуулиудад суралцах 70 гаруй урилга хүлээн авсан байна.
Тухайлбал:
- NYU Shanghai - Нийт өргөдөл илгээгчдийн 7% нь тэнцдэг
- Duke Kunshan University - Нийт өргөдөл илгээгчдийн 8.3% нь тэнцдэг
- Colby College - Нийт өргөдөл илгээгчдийн 10% нь тэнцдэг
- Vassar College - Нийт өргөдөл илгээгчдийн 24% нь тэнцдэг
- University of Toronto - Канадын хамгийн шилдэг их сургууль
“Сурагчдадаа 8 тэрбумын санхүүгийн дэмжлэгийг олгож, дэлхийн топ сургуулиудаас 25 тэрбумын тэтгэлэг авлаа”
Өнөөгийн нийгэмд хүн бүр “чанартай боловсрол эзэмших, гадаадын их сургуулиудад суралцах” тухай ойлголт нь зөвхөн мөнгөтэй хүмүүст л олгогдох боломж гэж боддог гэхэд хилсдэхгүй. Тэгвэл хүүхэд хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нь гэр бүлийнх нь санхүүгийн байдал хэзээ ч садаа болох ёсгүй гэж Томүжин Алтернатив сургууль нь үздэг байна. Тиймдээ ч чанартай боловсролоор дамжуулан ядуурлыг устгахаар зорьж, өргөдөл илгээн тэнцсэн сурагч бүрийнхээ санхүүгийн байдалтай уялдуулан нийт 8.3 тэрбумын санхүүгийн дэмжлэгийг аль хэдийнээ олгосон байна.
Тэр дундаа, Монголын хот, хөдөө орон нутаг хамааралгүй өндөр потенциал, гэгээлэг мөрөөдөл бүрийг дэмжихээр 1.5 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг зөвхөн хөдөө орон нутгийн сурагчдад олгон суралцуулж байна.
Мөн өдрөөс өдөрт өссөөр байгаа Томүжин Алтернатив сургууль, тэдний хөтөлбөр, хүрээлэл нь үр дүнгээ өгч Томүжингийн сурагчид гадны их дээд сургуулиудаас нийт 25.6 тэрбум төгрөгийн тэтгэлгийг авч, үнэлж баршгүй их хөрөнгө оруулалтыг эх орондоо оруулсаар байна.
Тэдний амжилтууд зөвхөн гадаадын их сургуулиар зогсолтгүй, сурагчид нь академик хичээлүүдээ олон төрлийн төсөл дээр суурилан суралцаж, өнгөрсөн онд Монголдоо ЭЕШ-ийн дундаж үзүүлэлтээр улсдаа 7-т жагсчээ. Гэсэн хэдий ч “Амьдралд бэлэн, хүчирхэг хүн бэлтгэх”-ээр ажиллаж байгаа тэдний хувьд сурагчид нь өдөр бүр хүчирхэг хүрээлэлдээ алдаж, онож, суралцсаар байгаа нь хамгийн том амжилт нь ажээ.
Тиймээс Томүжин Алтернатив сургууль нь дэлхийн топ сургуулиудыг дүүргэх дараагийн Монгол хүүхэд та ч байж болно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд ирэх хичээлийн жилийн элсэлт явагдаж байгаа ажээ.
Тиймээс Томүжин Алтернатив сургууль нь дэлхийн топ сургуулиудыг дүүргэх дараагийн Монгол хүүхэд та ч байж болно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд ирэх хичээлийн жилийн элсэлт явагдаж байгаа ажээ. Та ч бас арван жилээс нь амьдралд бэлтгэх алтернатив боловсролыг эзэмшиж, гэгээлэг мөрөөдлөө бодит болгохын төлөө өргөдлөө илгээгээрэй.
Холбогдох утас: 7777-3111