Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Элон Маскийн ээж Мэй Маск "Sports Illustrated Swimsuit"-ийн ковер болжээ


Дэлхийн хамгийн чинээлэг эр гэгддэг "Tesla" компаний үүсгэн байгуулагч Элон Маскийн ээж, 74 настай загвар өмсөгч Мэй Маск "Swimsuit" сэтгүүлийн тусгай дугаарын ковер болжээ. Салбартаа дээгүүрт бичигддэг уг сэтгүүл нь 6 сар тутам спортын дотуур хувцасны дугаар гаргадаг бөгөөд өмнөх дугааруудад реалити шоуны од Ким Кардишиан, дуучин Ciara, хөгжимчин Yumi Nu нар хамтран ажиллаж байв. Мэй Маск уг сэтгүүлийн коверт гарсан хамгийн өндөр настай загвар өмсөгч болж байна. 

Мэй Маск "Намайг дотуур хувцасны модель болбол хүмүүс галзуу эмэгтэй гэцгээхээс би айсан бол хийхгүй байхсан. Эмэгтэйчүүд 70-аад насандаа ч сайхан харагдаж болдгийг харуулахыг хүслээ" гэжээ. 

Харин энэ тухай дуулсан Элон Маск "Хоол тэжээлийн салбарт хоёр ч зэрэг хамгаалж, хоолны дэглэмийн судалгааныхаа амжилтаар шагнал хүртэж, загварын салбарт үй олон ажил хийдэг ээжээсээ өөр юу хүлээх билээ? Бүр Бейонсегийн клипэнд тоглосон хүн шүү дээ" гэжээ. 

Сэтгүүлийн эрхлэгч MJ Day "Танил гэгдэх дүр төрхөөс татгалзаж, илүү өөр төрхийг харуулах нь бидний зорилго. Тиймээс ч өмнөх, одоогийн, цаашдын дүр төрхөө бид нухацтай сонгодог" гэжээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
14 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.