Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

95 настай артист Анжела Альварес Грэммийн "Шилдэг шинэ артист" шагналын эзэн боллоо


Куба-америк гаралтай дуучин, хөгжимчин Анжела Альварес 95 насандаа Грэммийн Латин дуу хөгжмийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг шинэ артист" шагнал хүртлээ. Тэрээр 90 насандаа дуучны карьераа эхлүүлсэн бөгөөд шагнал гардан авахдаа "Мөрөөдлөө биелүүлэхэд хэзээ ч оройтохгүй" хэмээжээ. 

Анжела Альварес ийнхүү Грэммийн Латин дуу хөгжмийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг шинэ артист" шагнал хүртсэн хамгийн өндөр настан болж байна. Тэрээр хөгжимчин, ая зохиогч Силвана Эстрадатай эн тэнцэж шагналаа хамтран хүртжээ. 

Анх ач хүү Карлос Альварес нь түүнийг дуугаа бичүүлэхийг зөвлөн, цомог болгон гаргасан нь олны хайр талархлыг хүлээсэн юм. Анжела хэдий багаасаа кубийн уугуул хөгжим тоглон дуулах дуртай байсан ч хүнд хэцүү цаг үе, цагаачийн амьдралаас шалтгаалан урлагт хөл тавилгүй удсан тухай Billboard мэдээлжээ. 

Тэрээр шагналаа гардан авахдаа "Би энэ шагналыг Бурханд болон хайрт Куба улсдаа зориулахыг хүсэж байна. Энэ шагналыг хэзээ ч мартахгүй. Амьдрал хэцүү ч мөрөөдлөө биелүүлэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг би ойлголоо. Итгэл хайрын хүчээр та ч бас мөрөөдөлдөө хүрч чадна" гэжээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
17 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.12.01 103.126.107.248

Анхелла Алварес гэдэг юм байна шүү

0 Хариулах