Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Манлайлагчдын үзэл бодол: Өөрөө ч мэдэлгүй бусдыг дарамталдаг


Мокоро байгууллагын практик, үйл ажиллагаанд суурилсан урт хугацааны стратеги баримтлан гүйцэтгэж буй Эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн эрхийн баталгаат байдал (ЭГЭЭББ) судалгааны төсөл нь “Монгол болон Танзани улсад эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн аюулгүй байдалд учруулах аюулыг судлах” судалгааны арга зүйг туршиж байгаа юм. Энэхүү хүрээнд эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн баталгаат байдал төслийн манлайлагчдын сургалтад хамрагдсан хүмүүсийн бодол сэтгэгдлийг та бүхэндээ цувралаар хүргэх гэж байна.

                                         

“ЭГЭЭББ төслийн манлайлагчдын үзэл бодол” цуврал блог нь манлайлагч нар төслийн сургалтад хамрагдсанаар орон нутагтаа оролцоог хангасан, жендерийн мэдрэмжтэй газар эдэлбэрийн засаглалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж буй талаар өгүүлэх юм.

Манлайлагч Г.Туяа:

Зуны нарлаг сайхан өдөр гэртээ байж байтал ач охин маань тантай нэг эгч уулзая гэж байна гээд гүйгээд ороод ирлээ. Би хэн юм бол гээд гараад очтол урьд өмнө нь зүс үзээгүй сайхан инээмсэглэсэн нэгэн эмэгтэй зогсож байлаа. Тэгээд надтай мэндлээд таныг Туяа гэдэг үү? хэмээн асуулаа. Тиймээ гэтэл би таньтай хэсэг хугацаанд уулзах гэсэн юм танд зав байна уу? гэлээ. Би ч дуртай зөвшөөрөөд хамт суугаад ярилцлаа. Тэр өөрийгөө Хүн төвтэй байгаль хамгаалал байгууллагад ажилладаг гээд Эмэгтэйчүүдийн Газар Эдэлбэрийн Эрхийн Баталгаат байдал төсөл хэрэгжүүлж байгааг танилцууллаа.  Надтай уулзах болсон учир нь манай сумынхан намайг нутгийнхныгаа сайн мэддэг, биднийг төлөөлж чадна гэж хэлсэн байсныг сүүлд мэдсэн юм.  

Манлайлагч нарын сургалтын хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг тэр үед авсан ч тухайн үед ЭГЭЭББ төслийн талаар надад ямар ойлголт байгаагүй.  Надад эхнээсээ л сургалтын арга барил, явуулж буй хэлбэр, агуулга нь таалагдаж эхэлсэн.  Түүнээс гадна орон нутгийн иргэд маань намайг сонгосон гэж бодохоор цаанаа л нэг сайхан бас хариуцлага мэдрэгдэж байсан.  Энэ сургалтын хөтөлбөр нь миний өмнө нь оролцож байсан сургалтуудаас их өөр байсан.  Сургалтын үеэр хүн бүхэн оролцон, ярьж, санал сэтгэгдэлээ чөлөөтэй хэлдэг нь надад хамгийн их таалагдсан.  

Сургалтаар сурсан зүйлүүдээ ойр хавийнхандаа ярьж танилцуулдаг боллоо.  Миний сонирхолыг татсан сэдвийн нэг бол жендер, ялангуяа жендерт суурилсан хүчирхийлэл байсан.  Бид бие махбодийн хүчирхийллийг л хүчирхийлэл гэж ойлгож байсан бол санхүүгийн, цаашлаад шийдвэр гаргахад хянаж цагддаг явдал ч хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг би сургалтаас мэдэж авсан.  

Өөрийн зохион байгуулдаг сургалтын үеэр би энэ тухайгаа бусаддаа ярьж өглөө. Тэгсэн манай нутгийн Пүрвээ гээд эхнэр, 3 бага насны хүүхдийн хамт амьдардаг залуу өөрийн мэдэлгүй эхнэрээ дарамталдаг байснаа ойлгож бидэнд тэр тухайгаа ярихдаа, “Би эхнэртээ санхүүгийн тал дээр ямар ч эрх чөлөө өгөлгүй өөрөө сонголт хийх боломжийг ерөөсөө гаргадаггүй байж. Талх хэрэгтэй гэвэл талхны мөнгө өгдөг, мах хэрэгтэй гэвэл махыг нь аваад өгчихдөг, гутал хувцас авч өгөхдөө өөрийх нь сонирхол ямар байгааг хэзээ ч асууж байгаагүй, өөрт нь дураараа захиран зарцуулах эрх өгч байгаагүйдээ маш их харамсаж, ойлгож байна. Үүнээс хойш сарын хэрэглээний мөнгийг өөрт нь өгч байя, хувцас хунар авах бол өөрөө сонголтоо хийж сонирхолыг хүндэтгэн үзэх хэрэгтэй юм байна” гэдгийг ойлголоо гэж хэлсэн нь маш их сэтгэлд хүрсэн.

Цаашдаа гэр бүлийн талаар тэдэнд тохиолддог жендерийн ямар асуудал байна түүнийг нарийн судлах энгийн арга юу байна, хэрхэн түүнийг даван туулах зөв арга байна вэ гэдийг илүү сайн суралцмаар байна. Мөн манлайлагч хүний үүрэг нь гэр бүлийн болон сум орон нутгийн хэмжээний шийдвэр гаргалтад бүх хүний оролцоог хангахад хувь нэмрээ оруулах явдал гэж ойлгодог.

Г.Туяа нь Төв аймгийн Борнуур суманд амьдардаг манлайлагч.  2018 оноос Хүн төвтэй байгаль хамгаалал байгууллагаас Мокоро олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй ЭГЭЭББ төслийн хүрээнд зохион байгуулагдсан орон нутгийн манлайлагч нарын сургалтын хөтөлбөрт хамрагдсан.

Та бүхэн Мокоро олон улсын байгууллагын вэб сайтад 2022 оны 12-р сарын 5-ны өдөр нийтлэгдсэн энэхүү бичвэрийг уншихыг хүсвэл ЭНД дараарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
19 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
19 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.