Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ


Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олон улсын стандартад нийцсэн, 850 хүний багтаамжтай шинэ театр албан ёсоор нээгдлээ. Энэхүү театр нь хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих төдийгүй соён гэгээрлийн олон талт үйл ажиллагаа явуулах төв болох юм. Үүнд номын сан, кафе, дугуйлан, сургалтын үйлчилгээ багтах юм.

Анх 1951 онд Хүүхдийн төв театр нэртэйгээр байгуулагдаж, 1967 онд Хүүхэд залуучуудын театр болгон өргөжүүлэн ажиллаж байсан ч 1997 онд хувьчлагдсанаар үйл ажиллагаагаа зогсоож улмаар улсын хэмжээнд хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болоод байсан юм. 2021 оны 6-р сард Засгийн газрын хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд Хүүхэд, залуучуудын театрыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ийнхүү нээгдлээ.

Энэхүү театр нь Сонгинохайрхан дүүргийн 341 мянган иргэний төдийгүй нийт Монгол Улсын хүүхэд, залуучуудын оюуны хөгжил, гоо зүйн боловсрол, дэлхийн театр урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагийг өвлөн уламжлуулах, уран сайхны олон талт чиг хандлагыг танин мэдэх боломжийг нээж, бүх нийтийн соёлын боловсролыг дэмжих, хамтдаа сурч, хөгжих соёлын орон зай болох юм.

Эх Сурвалж: Соёлын Яам

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
Уржигдар
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
3 өдрийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.