Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө


Хүсээгүй байхад бодогдоод, зургийн харах төдийд хацар улайлгадаг хүнийг краш гэж нэрлэдэг байх тийм үү? Үнэнээсээ тэнгэрээс унаад ирсэн юм уу аль эсвэл бусдаас тийм онцгой юм уу бүү мэд юутай ч сэтгэл зүрхийг булаасан хүршгүй нэгэн хүн бүрийн сэтгэлд нууцхан хадаастай байдаг болов уу гэж бодож байна. Тийм учраас өнөөдрийн нийтлэлээрээ та бүхэнд хүршгүй тэнгэрийн краштайгаа чатлах нууц аргыг хуваалцъя. Үерхүүлнэ гэж амлахгүй ч чат бичүүлж чадна шүү.

1. Судалгаа 

Хэн ч хууран мэхлэлтэд дургүй. Тэр тусмаа өөрөөсөө өөр байх гэж хичээсэн хүнд бүр ч дургүй. Чи дараа нь эвгүй байдалд орохгүйн тулд анхнаасаа л байгаагаараа байсан нь дээр. Тийм учраас сайн судлах хэрэгтэй. Та хоёрын нийтлэг сонирхол юу вэ? Жишээ нь чи нохойнд дуртай, тэр ч мөн адил нохойнд дуртай байж болно. Нийтлэг сонирхол бол чамд байх давуу тал юм. Иймд сошиал хаяг, эсвэл найз нөхдөөр нь дамжуулж нийтлэг сонирхлоо олоорой.

2. Тохиромжтой цагийг мэдрэх 

Хүмүүсийн идэвхтэй чатладаг үе ихэвчлэн оройн цагаар байдаг. Өдрийн цагаар нөгөө хүн тань ажиллах эсвэл хичээл сургууль дэрээ байх өндөр магадлалтай. Гэлээ гээд хэтэрхий орой бичиж бас болохгүй. Учир нь хэтэрхий орой бичих нь тэднийг үл хүндэтгэж, унтах нойрноос нь хороож буй хэрэг юм. Иймд хотын түгжрэл, ажил,  хичээл тарах цагийг тооцоолоод 20:00-оос 21:00 цагийн үед бичих нь хамгийн тохиромжтой.

3. Story reply

Орчин цагт чатлахад хамгийн тохиормжтой хэрэглүүр бол яалт ч үгүй фейсбүүк, инстаграмын стори шүү дээ. Гол нь тохиромжтой сториг зөв мэдэрч чатыг эхлүүлэх хэрэгтэй. Жишээ нь ямар ч хамаагүй сторид "Hi untaach" гэж бичиж болохгүй шүү. Аль болох "Юу хийж байна?","Юу байна?" гэх үгсээс татгалзаарай. Мэдээж сайн танихгүй хүнд хүн юу хийж байгаагаа хэдэхийг хүсэхгүй л болов уу. Гэлээ ч хэтэрхий ойлгомжтой асуулт биш гэж үү? Үүний оронд эхний зөвлөмжид дурдсанчлан нийтлэг сонирхлын дагуу чат бичвэл амжилттай бүтэх болно. Жишээ нь тэр амьд хөгжимд дуртай, чи ч бас амьд хөгжимд дуртай бол түүнд таалагдах дууг явуулах, та хоёрын мэддэг хамтлагийн талаар ярилцах зэрэг нь үр дүнтэй арга шүү.

4. Түүний сонирхлыг тат 

Ганц нэг удаа чатлах бол тийм ч чухал асуудал биш. Гол нь харилцаа багахан ч гэсэн цааш үргэлжлэх хэрэгтэй. Үүний тулд чи эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай нөгөө хүнийхээ сонирхлыг татах маш чухал. Иймд эхний чат дээрээ хамаг аргаа шавхаж, хурдан хариулж, уртаар тайлбар бичих шаардлагагүй. Түүний сонирхлыг татах асуултуудыг илгээ. Мөн тэр асуултдаа өөрөө хариулж, өөрийн үзэл бодлыг илэрхийлээрэй. Энэ нь тэд чамайг танихад тусална.

5. Өдөр бүр бичихгүй байх нь зүгээр 

Юмс бага багаар үргэлжлэхдээ илүү нандин байдаг. Эхний чат бичсэн өдрөөсөө л зогсоо зайгүй бичиж маргааш нь ч мөн адил давтагдвал тэр чамаас залхах магадлалтай. Мөн та хоёрын харилцаа хурдан өрнөсөн шиг ээ хурдан дуусаж болзошгүй.  


6. Мэдрэмж 

Эцэст нь хэлэхэд харилцаа бол мэдрэмжийн асуудал гэдгийг санах хэрэгтэй. Мэдрэмж гэхээр сайхан үгсийг илгээж нялуурах гэсэн үг биш шүү.  Краш ч бай, хэнбугай ч бай хүн гэдгийг санаарай. Хүн хүндээ хэрэгтэй шүү дээ. Иймд тэднийг краш гэж ангилж харахгүйгээр хүнээр нь харж, хэрэгтэй үед нь хань болох хамгийн чухал шүү. Амжилт!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
Өчигдөр
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
Өчигдөр
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

layk 2024.04.25 202.55.188.115

amidraldaa unshij bsn hamgiin vnen niitlel bna

0 Хариулах