Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хоолондоо өдөрт 1.50 доллар зарцуулж, хэмнэсэн мөнгөөрөө гурван байшин худалдан авчээ


Саки Тамогами 16 жилийн турш хэмнэлттэй амьдарсны үр дүнд 34 насандаа гурван үл хөдлөх хөрөнгийн эзэн болжээ. Тэрбээр 18 наснаасаа эхлэн өөрийн гэсэн орон сууцтай болохоор мөрөөдөж эхэлсэн бөгөөд үүндээ хүрэхийн тулд олон жилийн турш төсөөлөхөд бэрх хэмнэлттэй амьдрах замыг сонгожээ. 

Тамогами хоол хүнсэндээ өдөрт ердөө 200 иен (ойролцоогоор 1.50 доллар) зарцуулдаг байсан гэнэ. Тэр ихэвчлэн ногоотой удон гоймон иддэг байсан ба 50 иен (0.38 доллар) -ээр хүнсний материалаа худалдаж авдаг байсан гэж ярьжээ. Аяга таваг угаах шингэнээ хэмнэхийн тулд хоолоо шууд савнаас нь иддэг байсан аж.

Үүгээр зогсохгүй зөвхөн хямдралтай бараа бүтээгдэхүүн, хүнс худалдаж авах, шинэ хувцас авахын оронд хуучин хувцасны дэлгүүр хэсэж, хамаатнуудаасаа өмсөхөө больсон хувцсыг авдаг байсан хэмээжээ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд үсээ тайрч, 3100 иенээр худалдаж (23.40 доллар) байсан тохиолдол ч байсан байна. 

Ийнхүү Тамогами сайтар хэмнэж, хадгалсны хүчинд 27 настайдаа Сайтама хотод анхны байшингаа  10 сая иенээр (75,000 доллар) худалдаж авчээ. Хоёр жилийн дараа 18 сая иенээр (140,000 доллар) хоёр дахь байшингаа, 2019 онд 34 нас хүрэхдээ 37 сая иенээр (280,000 доллар) гурав дахь байшингаа худалдан авснаар мөрөөдөл нь биелжээ. 

Өдгөө 37 настай Тамогами үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байгаа бөгөөд гурван байшингаа түрээслүүлж хангалттай орлого олдог болжээ. Мөн тэрбээр гудамжнаас тэнэмэл мууруудыг аварч, Cafe Yunaagi нэртэй муурны кафе ажиллуулж байгаа гэнэ. 

Эх сурвалж: Yahoo

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
14 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
15
0
0
0
10
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

x 2023.01.06 202.179.21.203

japand bair avaad heregui tatvar ni undur gej unshij bsan yum bna

0 Хариулах


Зочин 2023.01.10 133.201.11.97

chi ymar mal ve

1 Хариулах


Зочин 2023.01.10 133.201.11.97

chi ymar mal ve

0 Хариулах