Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Чансааны оноо олгох "Загреб Опен" тэмцээнээс Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ


Дэлхийн чансааны оноо олгох бөхийн төрлүүдийн “Загреб Опен” тэмцээн хоёрдугаар сарын 2-5-ны өдрүүдэд Хорватын нийслэлд явагдаж байна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ жил чансааны оноо олгох дөрвөн тэмцээнийг зохион байгуулах юм. Тэмцээний аваргууд 1500 швейцар франк, мөнгөн медальт бөх 750, хүрэл медалийн эзэд 500 франкийн шагналтай. 

“Загреб Опен” тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 86 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, Монголын гурван бөх барилдснаас 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга алтан медаль, 61 кг-д 23 хүртэлх нас болон насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт Н.Наранхүү мөнгөн медаль хүртэв. Харин ОУХМ Э.Тэмүүлэн 70 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаж Гүржийн Георгий Элбакидзед 2:8-аар ялагджээ.

Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртэв. 

ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал 50 кг-ын жингийн шөвгийн наймд дөрвөн олимпод дараалан медаль хүртсэн дэлхийн хоёр, Европын 10 удаагийн аварга Азербайжаны Мария Стадникт 2:6-гаар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
12 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
12 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.