Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа


Өнгөрсөн шөнө явагдсан Английн Премьер лигийн 29-р тойргийн "Брайтон" болон "Манчестер Сити" багуудын тоглолтод Фил Фоден хоёр гоол хийлээ. Улмаар Фодений хувьд, Премьер лигт 50 гоолын босго давсан юм. 

Тэрбээр Пеп Гуардиологийн удирдлага дор тоглож 50-иас дээш гоол оруулсан 23 хүртэлх насны гурав дахь тоглогчоор тодров. Түүнээс өмнө Эрлинг Хааланд, Лионел Месси нар эл амжилтад хүрсэн билээ.

Уг тоглолтыг Эрлинг Хааланд бэртлийн улмаас өнжсөн ч, 4:0-ээр хожсон "Манчестер Сити" клуб Премьер лигийн хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. Хэрэв үлдсэн таван тоглолтодоо хожвол дөрөв дэх улиралдаа дараалан аваргын цом өргөх учиртай. Мөн тэд сүүлийн долоон улиралд зургаа дахиа түрүүлэх юм.

"Сити" өнгөрсөн оны 12-р сард "Астон Вилла"-д 1:0-ээр хожигдсоноосоо хойш Премьер лигийн 18 тоглолтыг хожигдолгүй даваад байна. Тэд эдгээр тоглолтуудынхаа 14-т нь хожиж, дөрөвт нь тэнцжээ.

Фодений хувьд, энэ улирал эхэлснээс хойш бүх тэмцээний хүрээнд 24 гоол оруулж, 10 гоолын дамжуулалтыг өгөөд байна. 

Харин Кевин де Брейне өнгөрсөн шөнийн тоглолтын үеэр Премьер лигт анх удаа толгойгоороо гоол оруулсан юм. Энэ нь түүний Премьер лигт бүртгүүлсэн 68 дахь гоол билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Криштиано Роналду 66 дахь хэттрикээ бүртгүүлэв
2
5 цагийн өмнө
Месси Америкийн лигийн тоглолтод ТАВАН гоолын дамжуулалт өгсөн анхны тоглогч боллоо
3
6 цагийн өмнө
"Байер Леверкузен" дараалсан 48 тоглолтыг хожигдолгүй туулж, бүх цаг үеийн дээд амжилтт...
санал болгох
1
9 цагийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан
2
11 цагийн өмнө
Тэнгисийн эрэг дээрх 247 шоуны төгсгөлийн дугаарын тухай хөгжилтэй 17 пост
3
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.