Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ДОРНОД таны заавал аялах ёстой аймаг гэдгийг батлах 9 БАРИМТ


Урин цаг ирж, амралт эхэлж буй ч хаагуур аялахаа товлож амжаагүй байна уу? Хараа чилээм их Мэнэнгээс эхлээд хаагуур нь орохоо үл мэдэн эргэлзэх ой хөвч, ховор түүхийн дурсгалт газруудыг энэ удаагийн аялалд тань санал болгож байна. 

1. Мэнэнгийн тал

Газар тэнгэр нүднээ ил болзох их Мэнэн. Бэлчээрийн ургамал зээр, чоно болон ховор ан амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн төрхөө хадгалан үлдсэн том тал. 

2. Хэрлэн барс хотын туурь

Хэрлэн барс хот нь Монгол оронд байгаа Хятаны үеийн хотын туурь балгас юм. Энэхүү балгас нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Чойбалсан хотоос баруун тийш 12 км-т Хэрлэн голын эрэгт оршино. Сүмийг 1731 онд Монголоор явсан хятад жуулчин Гүн-Чжи-Яо (Хоу-чу-сай-лу) үзэж тэмдэглэсэн байдаг. 

3. Буйр нуур

Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т оршино. Буйр нуур бол манай орны хамгийн олон зүйлийн загастай нуур юм. Нуурын усны гүний дундаж 6 метр бол хамгийн гүн хэсэгтээ 16 метр хүрдэг. Буйр нуур далайн түвшнээс дээш 583 метр өндөрт өргөгджээ. Монголын Хавай гэж нэрлэх нь ч бий.

4. Хайлангийн хадны буган чулуу, хүн дүрст чулуу, дөрвөлжин булш

Хайлангийн хадны дурсгалд, буган чулуун хөшөө, хүн дүрст хөшөө, дөрвөлжин булш зэрэг хүрэл зэвсгийн үеийн томоохон соёлууд зэрэгцэн оршсон цогцолбор дурсгал бүхий газар манай оронд цөөхөн тохиолддогийн нэг нь Дорнодын талд бий.

5. Их Бурхант цогцолбор

Түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг Сүмбэр сумын нутагт орших "Их бурхант" чулуун бурханы цогцолборыг найман аюулаас аврах Арьяабал бурханч гэдэг. Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшигаас хамгаалахын бэлгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч To ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэх мэт олон таамаглалууд байдаг.

6. Халх Нөмрөгийн сав газар, Халх гол

Хянганы нурууны баруун тийш түрж орсон багаахан хэсгийн Монголын их талтай нийлж байгаа зааг нутаг болох Халх, Нөмрөгийн голын сав газар.

Олон жижиг гол горхи, голын татам, бургасан шугуй бүхий голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулын хөндий, нуга, намгархаг газар хийгээд, элсэн манхан бүхий дов толгод, нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоцтой билээ.

Халх, Нөмрөгийн сав газартай хаяа нийлэн Мэнэгийн тал, Ташгай таван нуур, Гүү, Азаргын гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд оршдог. 

7. Хамар даваан дээрх Ялалтын хөшөө

Дорнод аймаг, Халх гол сум Монгол Зөвлөлтийн баатарлаг дайчин мөнхийн гавьяат үйлсэд зориулан Халх голын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан 1984 онд Хамар даваанд энэ хөшөөг босгосон юм. Энэхүү сүрлэг гэрэлт хөшөө нь манай хоёр орон, нам ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал, ах дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал болж байна. Түүнчлэн Баянцагааны тулалдаан хэмээн алдаршсан 1939 оны 7-р сарын 2-7 болсон тулалдаанд түүний командласан танкийн 11-р бригад алдар гавьяагаа дуурсгасан ялалтуудыг удаа дараа байгуулж байсан ЗХУ-ын баатар М.П.Яковлевын танкын хөшөө сүндэрлэж байна. Үүнээс гадна олон олон дайны үеийн дурсгалуудыг үзэх боломжтой. 

8. Онон гол

Онон гол нь Монгол улсын Хэнтийн нуруунаас эх авдаг, Хар мөрний нэгэн салаа гол юм. Түүнчлэн Ононгийн “Зүрхэн арал” аялагчдын сэтгэлийг татах нь гарцаагүй бөгөөд Өүлэн эхийн өвөлжөө бууц цогцолбор газрыг барихаар төлөвлөж байгаа ажээ. Ононгийн шугуй, бүрэн боловсорсон төрөл бүрийн жимс жимсгэнэ Ононг сонгох зайлшгүй шалтгаан болно.

9. Шонх таван толгойн хүн чулууны хөшөө

XIII-XIV зууны язгуурлаг хүний оршуулгын зан үйлд зориулж үлдээсэн дурсгал хэмээн үздэг. Хүн чулуун хөшөөг судалсан эрдэмтэд уг дурсгалыг тайлбарлахдаа тэр үеийн хүмүүс оршуулсан хүнийхээ мөнхийн харуул болгож, сүнс, хойд насыг эрхэмлэдэг заншлын дагуу энэ дурсгалыг бүтээжээ гэдэг санал дэвшүүлсэн билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
5 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
9
0
1
0
1
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

уянга 2019.05.12 202.126.89.28

сайхан нутаг юмаа

1 Хариулах


Саруул 2019.02.25 66.181.161.40

Их хэрэгтэй юм бна

1 Хариулах


Зочин 2019.02.25 66.181.161.40

Их хэрэгтэй юм бна

2 Хариулах