Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Айлын бага хүүхдүүд хамгийн "азтай" гэдгийг батлах 12 зүйл


Айлын бага хүүхдүүд амьдралд үргэлж аз одтой байдгийг батлах хөгжилтэй баримтуудыг хүргэж байна.

1. Ямар ч үед ээж, аавууд хамгийн түрүүнд том хүүхдүүдээ загнадаг. Харин айлын бага чимээгүйхэн байж байхад л асуудлаас амархан мултарч чадна.   

2. Айлын бага хүүхдүүд гэр бүлийнхээ гишүүдээс хамгийн хөгжилтэй, хошин шогийн мэдрэмж өндөр байдаг гэдгийг судалгаагаар баталсан байдаг.

3. Үлгэр жишээ авахаар мундаг ах, эгчтэй байна гэдэг азтай хэрэг шүү. Энэ мэдрэмжийг айлын томууд хэзээ ч ойлгохгүй.

4. Тэдний алдаанаас суралцаж, өөрийгөө хөгжүүлж байдаг. Тийм ч учраас илүү хянамгай, бас яавал дээр вэ гэдгийг бодож олохдоо сайн.

5. Айлын бага хүүхдүүд ихэвчлэн юу хүссэнээ хийх эрхтэй байдаг. Учир нь тэд зүгээр л юу хүссэнээ хийдэг.

6. Хэн нэгэн таныг дээрэлхэх гэж оролдоход таны ард асаалттай танк үргэлж байдаг.

7. Айлын бага л бол насан туршдаа гэрийнхэндээ жаахан хүүхэд хэвээр мэт санагдана.

8. Хамаатан садан дундаа илүү нэр хүндтэй байдаг. Тиймээс ч амттан, бэлэг, гар цайлгах зүйлс байнга авна.

9. Ах, эгч нарынхаа ачаар хувцас болон хэрэглээний зүйлсэд санаа зовох хэрэггүй.

10. Бүх хүний анхаарлын төвд өсөж, хайр халамжинд бөмбөрсөөр байдаг.

11. Ах, эгчийнхээ нууцуудыг мэддэгээрээ өөрт ашигтай нөхцөл байдлыг ч хялбар үүсгэж чаддаг. 

12. Айлын бага хүүхдүүд гэр бүлийнхээ хамгийн "күүл" гишүүн нь байдаг гэдэгтэй санал нийлнэ, тийм биз?   

Тийм ээ, тэд үргэлж шилдэг нь байсаар байх болно.

Бэлтгэсэн С.Содбилгүүн

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
11 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
8
14
0
3
0
0
7

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Panda 2019.08.02 103.212.118.111

Jiwvvn baachkanuud

0 Хариулах