Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийн аварга Саид Моллаи Монгол Улсын иргэн болжээ


Ираны алдарт бөх, ДАШТ-ий алтан медальт Саид Моллаи Монголын иргэншил авсан бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг хүлээн авч уулзсан зураг сошиалд тараад байна. Сайн анзаарвал Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын иргэний үнэмлэх гартаа барьжээ. Одоогоор энэ тухай албан ёсоор мэдээлэл өгөөгүй байгаа ч Саид Моллаиг Монгол Улсын иргэн болсныг judoinside.com сайтад мэдээлжээ. 

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 81 кг барилддаг, 27 настай Саид Моллаи энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндаод болох “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор мэдүүлэг өгсөн бүртгэл IJF-ийн сайтад гарсан байна. 

Монгол бахархлын өдөр буюу Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд болдог бөхийн барилдааныг Саид Моллаи үзсэн нь спорт сонирхогчдын анхааралд өртсөн. Монголд бэлтгэл хийхээр ирж хэмээн таамаглаж байсан юм. 

Энэ жилийн Токиод болсон ДАШТ-д Саид Моллаи тавдугаар байрт орсон билээ. Учир нь Ираны Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон учраас Ираны жүдочид ДАШТ-д барилдаагүй. Харин Саид Моллаи өнгөрсөн жил дэлхийн аварга болсон амжилтаа бататгаж, хошой аварга болохын төлөө барилдсан ч хагас шигшээд Бельгийн бөх Маттиас Кассед ялагдсан билээ. Аргагүйн эрхэнд ядагдсан тухайгаа тэрбээр сүүлд нь ярьсан юм. Хэрэв ялсан бол нөгөө талаас Израилын жүдоч Саги Муки гарч ирэх нь тодорхой болоод байжээ. Тэмцээнд оролцсоноосоо болоод Саид Моллаи Засгийн газар болон нутаг нэгтнүүдээсээ шүүмжлэл хүртэж, занал хийлтэд өртсөн тул Германд үлдэж, улс төрийн орогнол хүссэн. 

ДАШТ-ий дараа Саид Моллаин түүх цацагдаж жүдогийн ертөнцийг донсолгоод амжсан. 

Энэ талаар Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер “Бид үүнийг олон нийтэд дэлгэсэн нь Саид Моллаиг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байлаа. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй бусад иран жүдочдын талаар ч бид ярих болно.Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” гэж мэдэгдсэн.

Манай улсын жүдогийн шигшээ багийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн зэрэг олон шилдэг жүдочтой. Хэрэв Саид Моллаи манай улсын нэрийн өмнөөс барилдвал энэ жингийн чансаа улам ахих нь гарцаагүй билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
15 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
16 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.