Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers' Day: Залуучуудын заавал үзэх ёстой "Mid90s" киноны тухай 9 баримт


Аравдугаар сарын 12-нд буюу энэ бямба гарагт "Mid90s" гэх нэгэн кино гарах гэж байна. 90-ээд оны Америк хип-хоп болон скейт соёл өсвөр үеийнхэн дунд хэрхэн өрнөж байсан тухай 13 настай жаалаар дамжуулан өгүүлэх тус киног яагаад үзэх ёстой талаар хэдэн баримт сонирхуулж байна. 

1. Энэ киног залуучууд үзвэл илүү ойр буух болов уу. Учир нь энэ кинонд Америкийн 90-ээд оны өсвөр насныхны амьдралыг харуулна. Скейтбоардаар гулгаж, өөрсдийгөө олохыг хичээж, зүггүйтэж яваа хүүхдүүд...  Скейтээр гулгаж сурахын тулд өчнөөн удаа унаж босож, өвчнөө тэсвэрлэж хатууждаг нь яг л амьдралд хөл тавихдаа алдаж онодог шиг.

2. Инээдмийн кинонууд дээрээс бидний сайн мэддэг болсон Жона Хиллийн бичиж бас найруулсан анхны кино.

3. Ларри Кларк найруулж, Хармони Корины бичсэн "Kids" киноноос урам авч энэ киног хийсэн.

4. Скейтээр сайн гулгадаг жүжигчин ховор тул гол дүрийг сонгох гэж нэлээн их чармайлт гаргажээ. Та бүхэн энэ киноноос скейтээр гулгаж буй сценийг олон удаа харах боломжтой. Гол дүрийн жүжигчин Санни спортод ихээхэн дуртай нэгэн.

5. Мөн гол дүрийг бүтээсэн жүжигчин та нарт нэг л танил харагдаж байна уу? Тэр Лантимосын "Ариун бугыг хөнөөсөн нь' кинонд тоглосон хүү шүү дээ.

6. Киноны хөгжим үнэхээр сонирхолтой. "Nine Inch Nails" хамтлагийн Трент Резнор, Аттикус Росс нар киноны хөгжмийг бичсэн бөгөөд "The Pixies", "The Mamas and the Papas", "Souls of Mischief", "Nirvana", Моррисси, "ESG", Херби Хэнкок нарын дуунууд мөн багтсан.

7. Kids киноны зохиолыг бичсэн Хармони Корин "Mid90s" киноны үеэр үзэгдээд өнгөрдөг. Туслах дүрд тоглосон нь ч өөрөө учиртай биз ээ. Ийм төрлийн кино бүтээлүүдийг өмнө нь үзэж байгаагүй хүмүүс "Kids"-ийг сонирхоод үзээрэй.

8. Кино зураг авалт эхлэхийн өмнө Жона Хилл найруулагч Мартин Скорсезе, Итан Коэн нараас зөвлөгөө авсан гэдэг.

9. Уг кино R үнэлгээтэй бөгөөд кинон дээр гардаг хараалын үгсээс болж Жона Хилл санаа зовж байсан гэнэ. Гэхдээ тухайн үед хүүхдүүдийн амьдрал, өсвөр үеийнхэн ямар байсныг харуулахын тулд бүх зүйлийг ил тод гаргах хэрэгтэй болжээ.

Энэхүү киног та бүхэн 10 сарын 12-нд Их дэлгүүрийн 5 давхарт байрлах iCinema кино театрт хүлээн авч үзээрэй. Дэлгэрэнгүйг ЭНД дарж сонирхоно уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
14 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
14 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.