Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

ЭЕШ-д бэлдэхдээ таны анхаарах 7 чухал зүйл


Ахлах сургуулиа төгсөх тэр том давааг давж, оронд нь их сургуулийн оюутан болох том давааг хүлээн зогсох, сандрах бүх дүү нартаа энэхүү аргуудаас сонирхуулж байна. Шалгалт шүүлгэнд орохоос өмнө юунд анхаарч, яах ёстой талаар хэрэг болох мэдээллийг эндээс аваарай. 


1. Давтана гэдэг хамгийн чухал

Шалгалтын өмнөх өдөр гээд юу ч хамаагүй унших эсвэл цээжилж болохгүй. Аль ч үгүй хоцорно. Тиймээс өмнөх өдрүүдэд юу хийж байсан, багш тань юу хийлгэж байсан түүнийгээ л давтахад болно. Шалгалтын өмнөх өдөр шинэ дүрэм, үг хэллэг цээжиллээ гээд ямар ч нэмэргүй. Түүний оронд бэлдэж ирсэн, давтаж ирсэн зүйлсээ эхнээс нь дахин нэг хар. Өдийг хүртэл бичиж тэмдэглэж, үзэж, сонсож ирсэн хичээлтэй холбоотой зүйлсээ шалгалтын өмнөх өдөр гүйлгэж хараарай.

2.  Бэлтгэлээ сайн хангах

ЭЕШ-ын өмнөх өдөр эрт унтах хэрэгтэй. Энэ бол шалгарсан арга. Ингэхийн тулд шалгалт болохоос өмнөх өдрийн орой 9 цаг гэхэд бүх бэлтгэлээ хангаж дууссан байх шаардлагатай. Хамгийн чухал зүйлийн нэг нь авч явах зүйлсээ бэлдэх. Нэгийг ч үлдээж болохгүй. Үүнд бичиг баримт, үзэг, харандаа, баллуур, өөр бусад зүйлс багтана. Шалгалтын өмнөх өдөр ухаан санаа, тархиа ч бэлдэх хэрэгтэй. Ингэхийн тулд утас, телевиз, найзуудаасаа ч хэсэгхэн холбоогоо тасалсан нь дээр.

3. Хэрэв унтаж амарч чадахгүй байвал

Шалгалт болохтой зэрэгцээд нойр огт хүрэхгүй байх тохиолдол олон. Ийм үед бүлээн сүү, цай ууж, биеийн дулаанаа аль болох нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Хөлийн уланд массаж хийх, тайван хөгжим сонсох, анхаарлаа өөр зүйлсэд төвлөрүүлэх зэрэг нь унтахад тусална. Нойр хүрэхгүй байна гэдэг шалтгаанаар утсаа оролдох хэрэггүй. Судалгаагаар нойр дутагдлаас илүүтэй, нойр ихдэх нь тархины үйл ажиллагааг удаашруулдаг нь тогтоогдсон тул шалгалтын өглөө их унтах гэсний хэрэггүй.

4. Цахим сургалтын аргуудыг маш сайн ашиглах

Хөл хорионы энэ үед та мэдээж ихэнх хичээлээ гэрээсээ, онлайнаар бэлдэж байгаа байх. Тиймээс цахим хэрэглээг тултал ашиглах ёстой шүү. Нэгэн мэдээлэл дуулгахад Гэр интернэт, ДДЭШ хосолсон 100 GB дататай ГЭР ДҮҮРЭН үйлчилгээ нэвтэрсэн байна. "Гэр" интернэтээр интернэт ороход www.econtent.edu.mn болон www.help.eec.mn сайт руу хандаж видео хичээлээ үзэхэд дата унахгүй. Та хичээлээ давтах энэ сайтууд руу үнэгүй нэвтрэх боломжтой юм байна шүү.

5. Сорилттой тулаад үз

Та бүхэн энэ хооронд янз бүрийн шалгалтын материал бөглөж, найзуудтайгаа хичээл, мэдлэгээрээ өрсөлдөж болно. Үүнтэй холбоотойгоор "Гэр дүүрэн" үйлчилгээ www.imath.mn сайттай хамтран 2020.06.03-ны өдөр Математикийн сорил шалгалтыг үнэ төлбөргүй авах гэж байна. Түүгээр ч зогсохгүй шилдэг нэг оролцогчид Гэр интернэт бэлэглэх нь. Та өөрийгөө сориод, бас бусадтай өрсөлдөөд үзээрэй. Танд чиг баримжаа, юун дээр анхаарах, яавал илүү сайн бэлдэх гээд олон боломж нээж өгнө.

6. Хоолондоо анхаар 

Хэрэв энгийн үед өглөөний цай огт уудаггүй бол шалгалт болохоос долоо хоногийн өмнөөс эхлэн бага багаар өглөөний цайгаа ууж эхлэх хэрэгтэй. Шалгалтын үеэр өглөөний цай уулгүй суух нь бүтээмжийг бууруулна. Дулаан унтах буюу хоол идсэний дараа даарч болохгүй. Даарч хоносноос болж өглөө хоолны хордлоготой сэрэх тохиолдол цөөнгүй. Бас шалгалт болохоос өмнө идэж үзээгүй зүйлээ бүү ид. Харин шалгалтын дараа юуг ч идэж, туршиж болно. Шалгалтын үеэр гэдэс өвдөх, бие тавгүйрхэх мэдрэмж авах нь анхаарал сулруулж, бүтээмж бууруулах учир бүгд анхаарах шаардлагатай. 

Хэт их идэж болохгүй шүү.

7. Сэтгэл санаагаа тайвшруулж, бэлдэх

Шалгалтын өмнөх өдөр гэр бүлийн аль нэг гишүүнтэйгээ өдийг хүртэл шалгалтдаа хэрхэн бэлдсэн болон шалгалтын дараа яах бодолтой байгаа талаараа ярилцах нь сэтгэл санаагаа тайвшруулж, цээжилсэн зүйлсээ эргэн санахад нөлөөлнө. Зарим хүн сандарч тэвдэхээрээ гэдэс нь эвгүйрч, хүндрэх шаардлагатай болдог. Хэрэв сурагч та ийм зуршилтай бол өөрийгөө аль болох тайвшруулахыг оролдох хэрэгтэй. Бас шалгалт өгч байгаагаар өөрийгөө төсөөлж, бэлдэх нь сэтгэл санаа тайвшруулна. Сурагчид шалгалтад орохоос өмнө өөртөө урам зориг өгөх нь шалгалтын цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд тус болно. Сайн эсвэл муу бэлдсэн байхаас үл хамааран өөрийгөө урамшуулж, өөртөө магтаалын үг хэлэх нь шалгалтын үеэр сандрахгүй, шантрахгүй байхад нөлөөлнө.

Та бүхэн бүгд өөрсдийгөө чадна гэж итгээд, тайван, сандрахгүй байж, хамгийн сайнаараа л хийгээд өг. Амжилт хүсье!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
XAOS: Монголд ирэх алдарт уран бүтээлч Риоичи Күрокавагийн тухай 10 баримт
2
11 цагийн өмнө
BLACKPINK-ийн Женни шинэ коллекцийнхоо загварыг хулгайлсан уу?
3
12 цагийн өмнө
Цэрэг татлагын үеэр олны анхаарлыг татаж буй трансжендэр гоо бүсгүйчүүд
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.