Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ амралтын өдрүүдээр заавал хийх СОНИРХОЛТОЙ 7 зүйл


Гуравхан хоног ажиллаад, бусад өдрүүдэд нь амрах ийм нэгэн долоо хоног тохиож байна. Гэр бүл, найз нөхдөөрөө, бас мэдээж өөрөө өөртөө цаг гарган амрахыг хүсэж буй хүмүүст зориулаад хийж болох сонирхолтой зүйлсийг танилцуулж байна.

1. Керамикаар юм урлах

Олон хүн өөрсдийн гэсэн ямар нэгэн бүтээлтэй, цаашид байнга ашиглагдах сонин содон зүйлтэй үлдэхсэн гэж хүсдэг байх. Энэ хүслээ биелүүлж керамикаар юм урлах хүсэлтэй хүмүүс байвал энэ долоо хоногт оролдоод үзээрэй. Фэйсбүүк эвент дундаас ийм нэгэн эвент мөн олж харлаа. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

2. 12 сард зориулсан 31 төлөвлөгөө гаргах

Хүн бүрийн хувьд ид шид дагуулсан тийм л сарыг нэрлэ гэвэл арванхоёрдугаар сар байх болов уу. Та энэ сард өдөр болгон ямар нэгэн зүйл төлөвлөөрэй. Гэхдээ заавал асра том төлөвлөгөө байх албагүй шүү дээ. Зүгээр л энгийн, сонирхолтой төлөвлөгөө гаргаад үзээрэй. 

12 сарын 1: Ямар нэгэн удаан уулзаагүй найзтайгаа кофе ууж суух 

12 сарын 2: Үзнэ гэж бодож явж байгаад огт амжихгүй байсан киногоо үзэх 


3. 5,000 төгрөгийн бэлгээр хайртай хүнээ баярлуулах

Энэ амралтын өдрүүдэд мэдээж хайртай хүмүүстэйгээ цагаа өнгөрүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ тэднийгээ багахан зүйлээр ч гэсэн баярлуулж болно шүү дээ. Магадгүй ЭНД дарснаар та шинэ санаа олж авах ч юм билүү.

4. Хамгийн сонирхолтой хот, хөдөөгийн аялалд гарах

Агаар салхинд гарч, сэтгэлээ сэргээ! Галт тэрэгний тасалбараа яг одоо худалдаж авдаг ч юм уу, машиндаа шатахуунаа хийгээд сайхан аялалд гар. Ойрхон гоё газар зорих ч юм уу, хот дотроо шинэ содон газруудаар зочилж болно шүү дээ. Сонголт таны гарт байна.

5. Моно драм "үзэж үзэх"

Өмнө нь та жүжиг, балет, тоглолтууд үзэж л байсан байх. Гэхдээ моно драм үзэж байсан уу? Энэ долоо хоногт хоёр гурван моно драм тоглогдох сурагтай. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

6. "Open Mic"-д оролцож, дуулах 

Заавал "open mic" ч гэлтгүй ер нь л дуулна гээд бодчих. Манайхан чинь дуулж хуурдах дуртай ард түмэн юм болохоор энэ мэт зүйлс стресс тайлахад маш том тус нэмэр болно гээч.

7. Асрах газрын амьтадтай цагийг өнгөрүүлэх

"UB Shelter Mongolia" гэх газраас нэгэн өдрийг амьтадтай цуг өнгөрүүлэх өдөр болгожээ. Шинэ гэр, сайн эзэн хэрэгтэй байгаа амьтадтай хамт байж, тэдэнд тусaлмаар байвал ЭНД дарж дэлгэрэнгүйг сонирхоорой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
15 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
10
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.