Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Энэ Хэллоуны баяраар бүтээж болох "Жокер"-оос өөр 15 дүр


Хэллоуны баяр юу юугүй болох гэж байна. Та бүхэн ямар дүрд хувирч, энэ жил юугаараа бусдаас онцгойрохоо мэдэхгүй байна уу? Тийм бол энэ нийтлэл танд хамгийн сүүлийн үеийн, өвөрмөц дүрүүдийг санал болгож байна.   

Гол нь та бүхэн энэ дүрүүдийн нэгт хувираад хаана очиж, жинхэнэ утгаар нь Хэллоуны баяр тэмдэглэхээ мэдэхгүй байна уу? Одоогоор цөөн хэдэн эвент үүссэн байгаа ч тэр дундаас "Yelloween at Naadam" арга хэмжээг онцолж байна. 

Хотын хамгийн тансаг "Shangri-La Hotel", оргилуун дарсны төгс амтыг мэдрүүлэгч "Veuve Clicquot" брэндийг оруулж ирсэн "MSM Group" хамтран Наадам ресторанд зохион байгуулах гэж буй уг эвентэд та бүхэн өөрсдийн өвөрмөц дүрээр зочлон очвол ямар вэ? Өнгөрсөн жил хэрхэн зохиогдож, хүмүүс ямар сонин содон дүрд хувирч ирцгээснийг энэ зургуудаас сонирхох боломжтой. Энэ жил ч мөн баялаг хөтөлбөр, уралдаант тэмцээнээр дүүрэн арга хэмжээ зохион байгуулахаар зэхээд байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

ЗурагТайлбар





















Уг эвентэд зочлон очихдоо хувирч болох шинэлэг, өвөрмөц дүрүүдийг хүлээн авна уу.

1. "Once Upon a Time in Hollywood" киноны дүр

Алдарт Квентин Тарантиногийн найруулсан хамгийн сүүлийн үеийн, дуулиан тарьсан бүтээлийн нэгэн дүр болж хувирах хүсэлтэй хүн бүхэнд санал болгож байна. Жүжигчин Шарон Тейт, эсвэл Рик Далтон, Клифф Бут гэх дүрүүдийг бүтээвэл 70-аад оны мэдрэмжийг өөртөө тээж явна гэсэн үг юм.

2. "Euphoria" цувралын дүр 

HBO-ийн шинэхэн цуврал, өнөө үеийн хүүхэд залуусын аймшигт үнэн төрхийг гаргаж чадсан "Euphoria" цувралын дүрүүд үнэхээр өөрсдийн өвөрмөц хэв маягийг гаргаж чадсан билээ. Уг кинон дээр Хэллоуны баяр тэмдэглэдэг хэсэг мөн гардаг бөгөөд тэндээс "будаа идсэн" ч болох юм.

3. Киану Ривз

Өөрийн байгаагаараа л бусдыг татдаг, өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг хүн бол Киану. Түүний бүтээсэн дүрүүдэд хувирч болохоос гадна хамгийн сонирхолтой нь та зүгээр л энэ хүний дүрд хувирч болно. Үс, хувцас, сахал... Сонирхолтой байгаа биз?

4. Aladdin

Энэ киног онцолж байгаа гол шалтгаан маш энгийн юм. Хувцас, чимэглэл нь үнэхээр чамин, харц булаам болохоор тэр. Мэдээж хэрэг үнэхээр чамин энэ загваруудыг шууд энэ байдлаар нь дуурайна гэдэг хүндхэн асуудал хэдий ч бүтээлчээр сэтгэж чадвал энгийн бүхнээр л тансаг харагдах дүр бүтээх боломжтой юм.

5. "Rocketman" киноны Элтон Жон

Элтон Жон бол өөрийн хувцас загвараар байлдан дагуулж чадсан нэгэн. Түүний аль ч дүр байсан үнэхээр сонирхолтой болж чадна гэдэгт итгээрэй. Энэ киног үзсэн хүмүүс байгаа бол хувцас нь хүний харцыг яаж булааж байсныг сайн мэдэж байгаа биз ээ. "Rocketman Outfits" гэж хайхад л хараа булаам олон хувцас гарч ирнэ.

6. "Us" киноны дүр

Аймшгийн бүтээлд дуртай хүмүүс анхаарлаа хандуулаарай. Энэ дүрийг хэн ч бодоогүй байсан байх. Гэхдээ улаан өмд цамц өмсөөд, хайч бариад явахад л та киноны амилсан дүр болох болно.

7. "Men in Black"-ийн энгийн хослол

Хар хослол, цагаан цамц, хар нүдний шил, тэгээд буу. Ингээд л та маш энгийн хэдий ч догь дүрийг бүтээх болно. Цаг нь тулчихсан үед бүтээхэд хамгийн тохиромжтой.

8. "Stranger Things"-ийн шүтэн бишрэгчдэд 

Кино бүтээлд хувцас, дүр төрх хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. "Stranger Things" бол өөрсдийн дүр төрхийг бүтээж, тамгалж чадсан бүтээл. Аль ч дүрийг нь бүтээсэн таныг шууд л " 'Stranger Things'-ийн нөгөө хэн байна тийм үү" гээд л таних болно. 

9. Fiji Girl

Энэ жагсаалтад багтсан хамгийн хөгжилтэй дүрийг санал болгож байна. "Алтан бөмбөрцөг" кино наадмын үеэр Фижи ус барьсан нэг эмэгтэй хүн болгоны зурганд багтсаныг та бүхэн санаж байна уу? Тэр эмэгтэй сүүлдээ бүр "meme" болж хувирсан. Энэ дүрийг бүтээвэл та гарцаагүй хүмүүсийг инээлгэх болно.

10. IT

Хэллоуны баярын хамгийн гол дүр болохыг хүсвэл Пеннивайз болоорой. Улаан бөмбөлөг атгасан алуурчин алиалагчийн дүр эргэн тойронд байгаа хүн болгоныг айлгана гэж мэд.

11. Midsommer

А24 гэх кино продакшн бүх л чанартай инди киног гаргаж байгаа. Энэ оны хит кино нь харин "Midsommer" байсан билээ. Энэ аймшгийн киноны дүр болбол маш өнгөлөг, сайхан харагдах давуу талтай. Гэхдээ утга санаа, киноны үйл явдлыг мэдэх хүмүүс жийрхээд л явчихна.

12. "Maleficent" киноны дүр

Шинэ анги нь нээлтээ хийх гэж байгааг ч хэлэх үү, энэ бол Хэллоуны гайхалтай дүр гэдэгт эргэлзэх хэрэггүй. 

13. The Addams Family

Анимейшн нь саяхан нээлтээ хийгээд буй энэхүү бүтээл бол Хэллоуны баярын сонгодог, шилдэг кино юм. Яг энэ дүрүүдийг гайхалтай бүтээж чадвал туйлын классик бас "зэвүүн" харагддаг. 

(Жишээ нь жүжигчин Софиа Тюрнер, дуучин Жой Жонас хоёр хэрхэн энэ дүрүүдэд хувирсныг та бүхэн харж байна. Маш энгийн боловч үзэсгэлэнтэй.)

14. "Ladybird" киноны Кристин.

Сурагчийн дүрэмт хувцас ашиглаад л энэ дүрийг бүтээж болно шүү, охид бүсгүйчүүдээ. Та бүхэнд сонирхуулах үүднээс нэгэн косплей зургийг хамт оруулж байна. 

15. "GOT" фэнүүдэд

"Game of Thrones" цувралын сүүлчийн бүлэг энэ онд гарсан. Цаашид бид энэ дүрүүдийг бүтээх өөр таатай цаг үетэй таараа ч уу, үгүй ч үү. Тийм учраас энэ жилээр өөрийн дуртай дүрүүдийг амжиж бүтээгээрэй.

Хувийн зүгээс Миссандэйн дүрийг санал болгоё.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
18 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
7
3
1
1
0
8

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Unshigch 2019.10.18 66.181.161.86

Euphoria ygd shall hudlaa ym bicheed baigaa be aimshigt fur bish shuu dee kinogoo uzeed sain oilgoj baij bicheegui ym bn shu eniigee zasaarai

0 Хариулах