Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Фэйсбүүктэй өрсөлдөхөөр зэхэж буй MeWe платформ юугаараа онцлог вэ?


Фэйсбүүк, Твиттер гэх мэт томоохон сошиал платформуудын улс төр, сонгуультай холбоотой цензур, хэрэглэгчдийн нууцыг задруулсан асуудлаас болж зарим хэрэглэгч эдгээр платформоос татгалзах хандлага үүсээд байна. Тэгвэл өөрсдийгөө "Фэйсбүүкийн эсрэг" гэж тодорхойлсон MeWe платформыг хөгжүүлэгчид салбартаа анх удаа нууцлалын эрхийн тухай журмыг хэрэглэгчдэдээ танилцуулжээ. Өөрөөр хэлбэл, MeWe аппликэйшний хэрэглэгчид тус платформын хүрээн дэх өөрийн бүхий л мэдээллийг хянах, эзэмших боломжтой юм байна. Үүнд:

  • Тус платформд оруулсан хувийн мэдээлэл, контент цөм хэрэглэгчийн мэдэлд байна. 
  • Гуравдагч этгээд хэрэглэгчид рүү зорилтот зар сурталчилгаа явуулах боломжгүй.
  • Ньюсфийдээр урсаж байгаа мэдээлэл болон пост ямар дарааллаар гарч ирэхийг хэрэглэгч өөрөө шийднэ. 
  • Аппликэйшнийг хөгжүүлэгчид хэрэглэгчийн ньюсфийдийг удирдах, шүүлтүүрдэх, өөрчлөх ямар ч алхам хийхгүй.
  • Нууцлал бол хэрэглэгчийн эрх. Тиймээс хэрэглэгч өөрөө бүхний удирдаж, зөвшөөрөл олгоно. 
  • Платформыг хөгжүүлэгчид хэрэглэгчийн мэдээллийн гуравдагч этгээдэд худалдахгүй.
  • MeWe царай таних технологи ашиглахгүй.
  • Хэрэглэгч хүссэн үедээ хаягаа устгаж, бүх контентоо авах эрхтэй гэжээ. 

Дашрамд дурдахад, MeWe платформыг үүсгэн байгуулагч Марк Вайнштайн саяхан TED Talk-т илтгэл тавихдаа одоогийн сошиал медиа платформуудыг "цагдан хяналттай капитализм"-ын бизнес загвар гэж тодорхойлжээ. Мөн MeWe ямар ч нөхцөлд арилжааны болон улс төрийн ашиг сонирхол агуулахгүй хэмээн амлаж байна. Өөрөөр хэлбэл, MeWe-д ямар ч зар сурталчилгаа явуулахгүй, хэрэглэгчийн мэдээллийг маркетер, улстөрчдөд худалдахгүй гэжээ. Түүний мэдээлснээр MeWe одоогоор 8 сая хэрэглэгчтэй байгаа бөгөөд 2020 оны эцэс гэхэд 40 саяд хүргэхээр төлөвлөж байна гэв. 

Эх сурвалж: Forbes

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
16 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.