UBLife Logo
Технологи

iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом

О.Анхзаяа
О.Анхзаяа
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом

Apple компанийн хүчирхэг A17 Pro чипний тусламжтайгаар одоо утсан дээрээ гайхалтай бүтээлүүдийг тоглох боломжтой болоод байгаа билээ. iPhone 15 Pro болон iPhone 15 Pro Max загварууд дээр яг одоо татаж аваад тоглох боломжтой шилдэг тоглоомнуудыг сонирхуулж байна.


1. Death Stranding Director’s Cut

Сэм Бриджсийн дүрээр тоглох таны зорилго бол мөхсөн Америкийн сүүлчийн амьд үлдсэн хүмүүст итгэл найдвар өгөх явдал юм. Нэгэнт тарж бутарсан хүн төрөлхтнийг та эргүүлэн нэгтгэж чадах уу?

2. Resident Evil 4 Remake

АНУ-ын ерөнхийлөгчийн охин Ашли Грахамыг нууцлаг бас аюултай бүлгэмээс аврахын тулд мангас болоод дайснуудаар дүүрсэн хот руу тусгай ажилтан Леон Кеннедиг илгээх болно.

3. Resident Evil Village

Мутацид орсон мангасуудаар дүүрэн тосгоноос хулгайлагдсан охиноо хайхаар явж буй Этан Винтерсийн дүрээр тоглоорой.

4. The Division: Resurgence (12 сард нээлтээ хийнэ)

Дэлхий даяар вирус тархаж, засгийн газар унан, эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд түүний дараах Нью-Йорк хотноо юу болж буй тухай өгүүлэх болно.

5. Assassin's Creed Mirage (Тун удахгүй)

Та энэхүү тоглоомонд маш ухаалаг бас чадварлаг гудамжны хулгайч болох Басимын дүрд тоглох бөгөөд эртний бүлгэмд нэгдэж, Басимын амьдралыг төсөөлж байгаагүйгээр нь өөрчлөөрэй. 

6. Alien: Isolation

15 жилийн өмнө сансар огторгуйд замаа алдан алга болсон хөлөг онгоц доторх ээжийнхээ тухай бага ч атугай мэдээлэл олохыг оролдох Аманда удалгүй хүрч ирсэн газар нь ямар аймшигтай нууц хадгалагдаж буйг олж мэднэ. 

7. GTA: The Trilogy

GTA-г утсан дээрээ тоглох боломжтой болсон гэдгийг та мэдэх үү? Зөвхөн iPhone ч биш Android дээр хүртэл татах боломжтой. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.