Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв


Дезоксирибонуклейны хүчил (ДНХ) ашиглан амьтдыг эргүүлэн авчрахаар оролдож буй тухай сонсоход Юрийн галавын цэцэрлэг кино шууд санаанд орж байгаа биз? Гэхдээ өмнө нь амьдарч байгаад устаж үгүй болсон амьтдыг эргүүлэн авчирч, дахин амилуулах нь зөвхөн зохиол дээр гардаг зүйл бус бодит байдал болоход ойртоод байна. 

Colossal Biosciences хэмээх биотехнологийн компанийн эрдэмтэд гурван төрөл зүйлийн амьтдыг эргүүлэн амилуулахаар ажиллаж байна.

Тасмани бар, Додо буюу Дронт шувуу, 4000 очрим жилийн өмнө устаж үгүй болсон арслан заан гэсэн амьтдыг сэргээхээр ажиллаж, судалж буй тус компанийн зүгээс маш их амбицтайгаар өөрсдийн үйл хэргийг үргэлжлүүлэн хийж байгаа төдийгүй 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна хэмээн үзэж байгаа аж.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Бен Ламм "Sky News"-д өгсөн ярилцлагадаа "Бидэнд шаардлагатай бүх технологи бий. Энэ бол зөвхөн цаг хугацаа, санхүүжилтийн асуудал. Гэхдээ бид Тасманы бар, додо, арслан зааныг эргүүлж авчирч чадна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Бид хиймэл оюун ухаан болон бусал хэрэгслийн тусламжтайгаар арслан зааны үндсэн генийг тодорхойлж, инженерчилж байна" хэмээн мэдэгджээ. 

Тэд арслан зааныг бодитоор дахин төрүүлэхийн тулд Азийн зааны умайг ашиглах магадлалтай байгаа гэнэ. Мөн арслан заан дунджаар 22 сар үр төлөө тээдэг байсан гэжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Америк Хөлбөмбөгийн Монгол Нийгэмлэгийн залуус "2024 China-Ningbo Flag Football Intern...
2
14 цагийн өмнө
BLACKPINK хамтлагийн Лиза найз залуугийн хамт паппарацийн дуранд өртсөн нь
3
14 цагийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.