Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гар утас, компьютер зэрэг электрон төхөөрөмжийг хэрхэн зөв цэвэрлэх вэ?


Гараа тогтмол угаах нь ахуйн замаар дамждаг аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй бөгөөд энгийн арга болохыг мэргэжилтнүүд хэлдэг. Хэдийгээр та гараа тогтмол угаадаг ч өдөр тутмын хэрэглээ болох гар утас, таблет, компьютер зэрэг төхөөрөмжийг зориулалтын дагуу цэвэрлэхгүй бол бактери, вирусээс урьдчилан сэргийлэх боломжгүй юм. Тиймээс электрон төхөөрөмжүүдийн гадаргууд тогтсон бохирдлыг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлж байх нь гараа угаахтай нэгэн адил чухал ажээ. 

Зөвхөн гар утасны гадаргуун дээр л гэхэд нийтийн бие засах газрын тосгуурынхаас 18 дахин их нян агуулагддаг болохыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү анхааруулсан. Гэтэл хүмүүс өдөрт дунджаар 150 гаруй удаа утсандаа хүрдэг байна. Судалгаанаас үзэхэд, вирус нь шилэн болон пластик гадаргуу дээр 96 цаг хүртэл амьдрах чадвартай байдаг гэжээ. 

Тиймээс гар утас, компьютер, компьютерийн гар, хулгана зэрэг электрон төхөөрөмжийг зөв цэвэрлэх тухай зөвлөмжийг хүргэж байна. 

ГАР УТАС

Юун түрүүнд утсаа цэвэрлэхээс өмнө гараа сайтар угааж, ариутгаарай. Мэдээж гар утасны дэлгэцэд сэв суулгахгүйн тулд аль болох зөөлөн алчуур, цаас сонгох нь зүйтэй юм. Эхлэхээсээ өмнө төхөөрөмжийг бүрэн унтрааж, залгуураас салгаж, кэйсийг авна. Гар утасны гадаргууг Microfiber Cloths буюу зориулалтын зөөлөн алчуураар цэвэрлэвэл тохиромжтой. Эхлээд зөвхөн алчуураараа дэлгэцийг хөнгөн дарж арчих ба дараа нь ариутгалын бодисоос бага зэргийг алчууртаа шингээж арчина. Шүдний чигчлүүр ашиглан зай завсар, жижиг нүхэнд тогтсон бохирдлыг цэвэрлэж болох юм. Гэхдээ төхөөрөмжийн гадаргуун дээр хэт их шингэн түрхэхгүй байхыг сануулж байна. 

Дашрамд дурдахад, сүүлийн үед гар утсыг халдваргүйжүүлэгч төхөөрөмж ихээхэн дэлгэрч байгаа аж. Гэвч энэ нь нян, бактерийг 100 хувь устгана гэсэн баталгаа биш тул төхөөрөмж цэвэрлэх бусад аргатай хослуулсан нь илүү найдвартай юм. 

КОМПЬЮТЕРИЙН ГАР, ХУЛГАНА

Компьютерийн гар, хулгана зэрэг төхөөрөмжийг мөн л гар утастай адил зарчмаар цэвэрлэх боловч нүх, сүв ихтэй тул бүрэн цэвэрлэж, ариутгахад төвөгтэй байж мэднэ. Цэвэрлэгээний химийн бодис төхөөрөмжийг эвдэлж мэдэх тул Air Duster ашиглах нь аюулгүй юм. Air Duster нь агаараар үлээх байдлаар тоос шороо, бохирдлыг цэвэрлэдэг тул алчуур орох боломжгүй дотор талын хэсгүүдийг цэвэрлэхэд тун тохиромжтой. Харин төхөөрөмжийн гадна талыг утастай адил зөөлөн алчуур, ариутгалын бодисоор цэвэрлэж болно. Гар утасны дотор талыг ч мөн Air Duster-аар цэвэрлэж болох юм. 

Эх сурвалж: Wired

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.