Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Өнгөрсөн ба одоо: Дэлхийн алдартай моделиудын анхны тайз


Загварын ертөнц бол хэдэн мянган моделиудаас ердөө гарын алганд багтах хүн л алдар нэрд хүрэх боломжтой хатуу салбар билээ. Дэлхийн супер моделиуд маш бага наснаасаа эхлэн тууштай хөдөлмөрлөж өнөөгийн амжилтад хүрсэн гэж хэлж болно. Жижи Хадид хамгийн анх “GUESS BABY” брэндийн зураг авалтад орохдоо хоёр настай байсан бол Кэндис Сванепоелийг 15 –тай модель болохоор сургуулиа орхиж байв. Тэгвэл энэ ширүүн ертөнцөд “амьд үлдэж” чадсан моделиуд анх удаа загварын тайзан дээр гарахдаа хэрхэн харагдаж байсныг та бүхэнд сонирхуулъя.

Линда Евангелиста

ЗурагТайлбар
Парис хот, 1985 он
"Dior" шоу, Франц улс, 2007 он


Анх түүнийг 15 настай байхад найз нь төрөлх Канадаасаа Нью-Йорк хот руу нүүхийг ятгажээ. Нүүснийхээ дараа тэрээр "Elite Model Management" компанитай гэрээ байгуулж Парис хот руу явсан аж. 1985 онд тэрээр Францын загвар зохион бүтээгч Соня Рыкиелийн 1986 оны хавар-зуны цуглуулгын (зураг дээрх) тайзнаа алхав. 

Версаче, Ревлоны нүүр царай болсоны дараа Евангелиста 90-ээд оны "супермодель" -ийн онцгой жагсаалтад Наоми Кэмпбелл, Синди Кроуфорд нартай зэрэгцэн жагсаж байв. Тэр өөрийнхөө үнэ цэнийг маш сайн мэддэг байсны сацуу нэгэнтээ “Надад 10000 доллар өгөхөөс нааш би орноосоо босохгүй” гэж хэлж байжээ. 

Хейди Клум

ЗурагТайлбар
" Victoria's secret" шоу, 1997 он
"Project Runway" загварын шоу, 2017 он 


Клум 1993 онд эх орондоо болсон тэмцээнд түрүүлсний дараа загвар өмсөж эхэлжээ. Тус тэмцээний шагнал нь "New York City Metropolitan Models" компанитай 300,000 долларын гэрээ байгуулах эрх байв.

1997 онд тэр Викториас Секрет загварын шоуны анхны сахиусан тэнгэрүүдийн нэг байсан (зураг дээрх) бөгөөд үүний дараа олон загварын шоунд оролцож 2002 онд гол сахиусан тэнгэр болж чаджээ.

Наоми Кэмпбелл

ЗурагТайлбар
"Yves Saint Laurent" шоу, 1987 он
Парисын загварын долоо хоног, 2019 он


"Elle"-д нэг охин загвар өмсөгчөөр ажиллахаа болиход 16 настай Наоми Кэмпбелл түүний оронд орж ирэв. Ердөө жилийн дараа буюу 1987 онд Кэмпбелл "Yves Saint Laurent" брэндийн намар-өвлийн цуглуулгад алхаж байсан нь түүний анхны тайз байжээ. Кэмпбелл нь анхны таван супермоделиудын нэг, Time сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны өнгөт арьст эмэгтэй гэдгээрээ алдартай байсан.

Жизель Бундхен

ЗурагТайлбар
1997 он
2019 он


Бразилын алдарт модель Жизель анх түргэн хоолны газар ажилладаг байжээ. 1997 онд Александер Маккуиний хавар/зуны шоунд (зураг дээрх) оролцсоноор томоохон шуугиан тарьсан юм.

Гурван жилийн дараа гэхэд Роллинг Стоунс сэтгүүлийн нэрлэсэн “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин” болж, Викториас Секреттэй 25 сая долларын гэрээ байгуулжээ.

Адриана Лима

ЗурагТайлбар
2000 он
Берлиний загварын долоо хоног, 2019 он


Лима дөнгөж 15 настай байхдаа Фордын "Бразилийн Супермодель" тэмцээнд түрүүлжээ. Дараа нь Нью-Йорк хотод нүүж очоод "Elite Model Management" компанитай гэрээ байгуулав. Тэрээр анх 1999 онд Виктория Секретийн тайзнаа алхаж, дараа жил нь албан ёсоор сахиусан тэнгэр болжээ.

Миранда Керр 

ЗурагТайлбар
Мерседес Австралийн загварын долоо хоног, Сидней хот, 2004 он
"Victoria's Secret" шоу, 2012 он


Сиднейд төрсөн Керр 13 настайгаасаа эхлэн загвар өмсөж эхэлсэн бөгөөд "Dolly" сэтгүүлээс зохиосон тэмцээнд түрүүлж анхны амжилтаа гаргаж байжээ. Түүний анхны тайз нь 2004 онд Сиднейд болсон Мерседес Бенз Австралийн загварын долоо хоног байжээ. Тэрээр 21 настай байхдаа Нью-Йорк хотод нүүж очсон бөгөөд Elle, Harper's Bazaar, Австралийн Vogue зэрэг сэтгүүлүүдийн нүүрэнд гарчээ. Тэрээр 2007 онд Жизель Бундхенийг Викториас Секретээс гарахад нь орж анхны Австрали сахиусан тэнгэр болжээ.

Таяра Бэнкс

ЗурагТайлбар
1992 он
2019 он


1990 онд "Elite Model Management" компанитай гэрээ байгуулж, хоёр жилийн дараа Францад очиж 25 загварын шоунд алхах боломж олджээ. Энэ боломжийг ашиглан Бэнкс сургуулиа орхиж, боломжит бүх тайзнаа алхаж, Испанийн "Vogue" сэтгүүлийн нүүрэнд гарч, “Шинэ Наоми Кэмпбэлл” гэгдэх болжээ. 

Карли Клосс

ЗурагТайлбар
2008 он
2017 он 


Чикаго хотод төрж, Сент Луис хотод өссөн Клосс өсвөр насандаа Нью-Йорк хот руу нүүж, 2008 онд Нью-Йоркийн загварын долоо хоногт Марк Жейкобс, Каролина Эррера зэрэг олон арван шоунд оролцжээ.

2013-2015 оны хооронд Викторияас Секретийн сахиусан тэнгэр байхдаа нэг ч загварын шоу алгасаж байгаагүй аж. "Forbes" сэтгүүлд мэдээлснээр 2018 онд тэрээр хамгийн их орлого олсон моделиудын хоёрдугаарт жагсжээ.

Кара Делевин 

ЗурагТайлбар
"Burberry" загварын шоу, Лондон хот, 2011 он
Парисын загварын долоо хоног, 2019 он


Тэр хүүхэд байхдаа "Cadbury" шоколадны сурталчилгаанд загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд 10-тай байхдаа Италийн "Vogue"-д гарсан. Гэхдээ 2011 онд "Burberry", "H&M" брэндүүдийн кампанит ажилд оролцож байхдаа өөрийгөө таниулжээ. 2011 онд Лондонгийн загварын долоо хоногт "Burberry" брэндийн цуглуулгыг танилцуулан алхаж байсан бөгөөд дараа жил нь Британийн "Vogue" түүнийг тухайн улирлын "од царай" хэмээн нэрлэсэн. Дараагийн хэдэн жилүүдэд тэр долоон орны "Vogue" сэтгүүлийн нүүрэнд гарсан байна. 

Кендалл Женнер 

ЗурагТайлбар
2011 он
2019 он


2010 онд "Wilhelmina Models"-той гарын үсэг зурах үеэр дөнгөж 14 настай байсан. Дараа жил нь Нью-Йоркийн загварын долоо хоногт Шерри Хилл брэндийн 2012 хаврын цуглуулгын үеэр анх удаа загварын тайзнаа гарчээ. 

Кэндис Свейнпол

ЗурагТайлбар
"Tommy Hilfiger" загварын шоу, 2006 он
Миланы загварын долоо хоног, 2019 он


Тэр 15 настайдаа баллетаар хичээллэдэг, сургуульд явах сонирхолгүй, модель болох ямар ч төсөөлөлгүй охин байжээ. Ердөө гурван жилийн дараа буюу 2006 онд Кэндис Томми Хилфингерийн загварын шоунд алхаж байжээ. Үүнээс жилийн дараа тэр Викториас Секреттэй гэрээ байгуулсан хамгийн анхны Өмнөд Африкаас гаралтай модель болжээ.

Жижи Хадид 

ЗурагТайлбар
2014 он
2019 он


Жижи Хадид 2 настайгаасаа эхлэн загвар өмсөгчийн гараагаа эхлүүлж, "Baby Guess"-д ажиллаж байжээ. Ахлах сургуулиа төгсөөд, Хадид 2013 онд Нью-Йорк хот руу нүүн шинэ сургуульд суралцаж, "IMG Models"-той гэрээ байгуулжээ. Нэг жилийн дараа Хадид хичээлд явахаа бүрэн зогсоож, Мерседес-Бенз загварын долоо хоног намрын шоунд алхжээ.

Эх сурвалж: Insider

Бэлтгэсэн: М.Тэргэл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
14 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.