Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Инстаграмын од аяллын зургуудаа фотошопдож оруулдаг байснаа хүлээн зөвшөөрчээ


Инстаграм руу ороход хорвоогийн бүх хүн аз жаргалтай, амжилттай байгаа мэт "төгс" зургууд хөвөрдөг. Ялангуяа олон дагагчтай "нөлөөлөгчид" үргэлж хаа нэг тийшээ аялж, тансаг үдэшлэгт уригдаж, хүн бүхний хүсдэг амьдралаар амьдарч буй мэт харагддаг. Гэвч бодит байдал дээр бүх зүйл төгс байдаггүй баталсан нэгэн үйл явдал шуугиан тарьж байна. 

Саяхан инстаграмд 300 гаруй мянган дагагчтай аяллын влог хийдэг Тупи Саравиагийн (tupisaravia) зургууд дээр нэгэн ижил үүлний дүрс байгааг дагагчид нь анзаарч, энэ талаар сошиал орчинд бичиж эхэлжээ. Бруно Зупан нэртэй хэрэглэгч "Хүчирхэг нөлөөлөгч болсон цагт үүл хүртэл чамайг дагах болно" гэх егөөдсөн тайлбар бичиж, түүний зургуудыг твиттерт шэйрлэсэн байв. 

Энэ бүхний дараа тэрбээр Quickshot нэртэй аппликейшний тусламжтайгаар зургуудаа янзалж, завсарладаг байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Саравиа Buzzfeed-д сайтад өгсөн ярилцлагадаа "Би энэ тал дээр үргэлж нээлттэй ханддаг. Би ашигладаг аппликейшнээ үргэлж хэлдэг шүү дээ" хэмээжээ. Гэсэн ч зарим дагагчид нь түүний эл үйлдэлд урам хугарснаа илэрхийлсэн байв.


Эх сурвалж: Buzzfeed News

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
17 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
74
0
2
3
7
3
13

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.06 66.181.181.147

Eelde facatune ntr gj yum buh hmus l hrgldg even kim k hurtel paparazzi nuudda zurguda editluuleh gj jil 50k c bilu tuldug gd l buh yum neeltte shte hun bolgon l zurga ynzldgshte ehehheh

0 Хариулах


Зочин 2019.09.05 202.9.43.98

hend hamaatai yum

1 Хариулах