Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Интернэтэд худалдаалагдаж буй хамгийн ХАЧИРХАЛТАЙ 10 зүйл

Интернэтээс ногоон хурганы арьс, нохойн битүү туурайг ч олж болно.


Онлайн худалдаа хөгжихийн хэрээр олох боломжгүй зүйл гэж үгүй болжээ. Тэр бүү хэл хэний ч санаанд оромгүй хачирхалтай, инээдтэй зүйлсийг хүмүүс интернэтэд үнэд хүргэн худалддаг байна.  

1. Найз залууг орлох дэр: Энэ дэр гэдэсний зургаан булчинтай, хөгжим тоглуулж өгдөг гэнэ. (Хөл хорио тогтоосон цөвүүн цагт хэрэгтэй эд)   

2. Нөхөрлөлийн үнэ цэнээ өвөрмөц бэлгээр батлахыг хүссэн хүмүүст зориулж "Нөхөрлөлийн б**с" худалдаанд гарчээ.   

Тэр бүү хэл илгээгчийн нэрийг нууцлан ийм төрлийн бэлгийг хүргэж өгдөг ShitExpress гэх үйлчилгээ байдаг юм байна. 

3. Ebay сайтаас хиймэл хөх худалдан авах боломжтой.

4. Зүрхэн хэлбэртэй төмсний эрэлт хэрэгцээ их байдаг бололтой. Ebay сайтын нэгэн хэрэглэгч 5000 доллараар худалдах зар тавьжээ.   

5. sell.singapore гэх инстаграм хаяг Сингапурт онлайнаар худалдаалагдаж буй хачирхалтай зүйлсийг скрин шот хийж оруулдаг. Онлайн худалдааны сайт болох Carousell-д Сингапурын Ерөнхий сайд Ли Сянлуныг худалдана гэх зар тавьсныг тус инстаграмд оруулсан байна. 

6. Онцгой нөхцөлд хэрэглэх дотуур хувцас (Дотуур хувцсаа айлд мартсан тохиолдол манайд ч бишгүй л гардаг тул хэрэгтэй бүтээгдэхүүн)   

7. Гараар бичсэн захидал: Etsy онлайн дэлгүүрт таны хүссэн агуулгыг, дуртай бичгийн хэвээр тань бичиж мэйлээр илгээх үйлчилгээ байдаг. Сэтгэл онгойтол хүссэн бүхнийг чинь бичиж өгнө гэж мэд.   

8. Жижиглэж урсан доллар: Энд ойролцоогоор 200 доллартай тэнцэх мөнгө байгаа гэнэ. 

 9. Хэрэв та урагдаагүй мөнгө хүсэж байвал дараалсан дугаартай мөнгөн дэвсгэртүүдийг ч худалдаалдаг юм байна. (Монгол мөнгөн дэвсгэрт байгаа болов уу)   

10. Ebay сайтад сүнсээ дуудлага худалдаанд оруулж, худалдахыг завдсан явдал өмнө нь хэд хэдэн удаа гарч байжээ. Гэвч Ebay дуудлага худалдааг зогсоосон бөгөөд "Хэрэв сүнс гэж байдаггүй бол худалдах зүйл ч байхгүй гэсэн үг. Харин сүнс байдаг гэж үзвэл Ebay хүний биеийн эд эрхтнийг дуудлага худалдаагаар арилжихыг зөвшөөрдөггүй" хэмээн хориглосон шалтгаанаа тайлбарлажээ. 

Эх сурвалж: Vice

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
14 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
22
1
0
0
2
2
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.