Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хамгийн хялбар аргаар МАШИНТАЙ болохын тулд мэдвэл зохих 8 зүйл

Renault брэндийн цоо шинэ автомашинтай болоорой.


Өдөр тутмын хэрэглээ болсон шатахуунаа худалдан аваад цоо шинэ автомашинтай болох сайхан боломжийг Петровис Группээс жолооч нарт олгож байна. Тус компанийн зүгээс зарлаж буй энэ оны хамгийн эхний аян болох МИНИЙ МАШИН... хөтөлбөрийн талаар таны зайлшгүй мэдэх ёстой зүйлсийг хүргэе.

1.Монгол орон даяар 3 сар үргэлжилнэ

Та хот, орон нутгийн хаана ч амьдардаг байж болно. Петровисийн аль ч станцаас шатахуун худалдан авахад энэхүү аянд хамрагдах боломжтой. Тус аян нь Монгол орон даяар дөрөвдүгээр сарын 25-ныг дуустал гурван сарын хугацаанд үргэлжлэх юм.

2.30,000 төгрөг = нэг боломж

Та Петровисийн шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авсан 30,000₮ тутамдаа нэг урамшууллын эрх авч төлбөрийн баримт дээрх 11 оронтой RedPoint кодыг 130360 дугаарт мессежээр илгээхэд л хангалттай. Харин та RedPoint-ын хэрэглэгч бол цааш нь уншаарай.

3.RedPoint хэрэглэгчид давхар урамшуулалтай.

Хэрэв та RedPoint хэрэглэгч бол төлбөрийн баримт дээрх кодыг RedPoint аппликэйшны оноо бүртгүүлэх хэсэгт бүртгүүлнэ. RedPoint хэрэглэгчид МИНИЙ МАШИН... аянд оролцох эрх авч, худалдан авсан үнийн дүнд тооцогдох RedPoint оноог давхар авах боломжтой юм. Үүнээс гадна аппликэйшн дээрх тоглоомыг 300 оноогоор тоглож, аянд орох нэг ширхэг эрх авахаас гадна давхар давхар бэлэгний эзэн болох боломжтой юм. RedPoint-д бүртгүүлэхийг хүсвэл энд дарж аппликэйшн татаж аваарай.

4.Сар бүр нэг автомашины эзэн + бусад шагналууд

МИНИЙ МАШИН... хөтөлбөрт оролцогчдоос сард нэг хүнийг автомашины эзнээр тодруулж, Renault брэндийн автомашин бэлэглэнэ. Үүгээр зогсохгүй “Моннис Моторс” компанийн 1,000,000 төгрөгийн авто сервис үйлчилгээний эрх, 500,000 төгрөгийн шатахууны эрх, 300,000 төгрөгийн Мобил брэндийн тос, тосолгооны эрхийн бичиг тус бүр нэгийг бэлэглэх юм. Тэгэхээр сар бүр од нь гийсэн дөрвөн хүнийг шалгаруулна гэсэн үг.

5.Сард нэг “Renault” брэндийн автомашин

“Моннис Моторс” компани 120 жилийн түүхт Францын алдарт “Renault” брэндийн албан ёсны төлөөлөгч болоод нэг жил өнгөрчээ. “Renault” брэндийн автомашинууд хот, хөдөө алинд ч туулах чадвар сайтай гэдгээрээ онцлог. “Renault” корпораци нь автомашинууддаа 100,000 км үйлдвэрийн баталгааг өгдөг ба Улаанбаатар хотоос бүх төрлийн сэлбэг засварын үйлчилгээг авах боломжтой. Хуучин машины үнээр шинэ автомашин худалдан авах таатай нөхцөлийг санал болгодог “Моннис Моторс” энэхүү хөтөлбөрийн хүрээнд гурван төрлийн автомашиныг бэлэглэх юм.

6.Та дараах автомашинуудын эзэн болох боломжтой

Хөдөө орон нутагт явахад ямар ч замын бартаат найдвартай туулах чадалтай монгол залуугийн ур ухаан шингэсэн дунд гарын жийп DUSTER

Бүрэн тоноглол, гоёмсог дизайнаараа таны таалалд төгс нийцэх дунд гарын жийп KAPTUR

Хүчирхэг шинж чанар, эрэмгий дүр төрхийг өөртөө агуулсан SANDERO STEPWAY

7.Энэхүү хөтөлбөрт зөвхөн хувь хэрэглэгч оролцох боломжтой

Зөвхөн хувь хэрэглэгчид оролцох боломжтой бөгөөд албан байгууллага оролцох боломжгүй. Мөн хямдралын талон, купоноор худалдан авалт хийсэн тохиолдолд эрх авах боломжгүйг сануулъя.

8.Автомашины эхний эзнийг шинийн гурванд тодруулна

Аз од нь гийсэн хамгийн эхний хүнийг хоёрдугаар сарын 26-ны 19:40 цагаас МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодруулна. Ингэхдээ бөмбөлөг сугалах хэлбэрээр тодруулах юм.

Бэлтгэсэн: М.Тэргэл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
12 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0